Зам тээврийн сайд асан М.Зоригт цахим ертөнцөд идэвхтэй байж, иддэг хоол, унадаг машин, ээжийг нь хүмүүс андахаа больсон билээ. М.Зоригт сайд хэдийгээр нээлттэй байдаг ч үр хүүхэд ачийнхаа зургийг гаргаад байдаггүй. М.Зоригтын том хүү АНУ-д дээд сургууль төгссөн. М.Зоригтын том хүү загвар өмсөгч Ө.Содгэрэлтэй гэрлэж, охинтой болон эрхэм гишүүн М.Зоригтыг өвөө болгосон.
Ө.Содгэрэл 2003 онд Топ Болормаатай хамт “Еластин” шампунийн рекламанд тоглож байсан сайхан бүсгүй. Харин 2004 онд дөнгөж УИХ-ын гишүүн болсон М.Зоригтын хүүтэй үерхэж, хамтдаа Америкт сурахаар явсан. Америкт сурахын зэрэгцээ загварын агентлагт бүртгэлтэй, үе үе загвар өмсдөг байсан гэдэг.