Залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалах 11 шилмэл жор

indexkjhkjhТа наснаасаа үргэлж залуу, оворгүй харагдъя гэвэл, залуу байхыг хүсвэл бие сэтгэлээ хичээж зөв дадал зуршилд суралцах хэрэгтэй. Энэ тийм ч хэцүү зүйл биш.

Үнэн хэрэг дээр хүн бүхэн л залуу сайхан харагдахыг хүсдэг нь мөнхийн хүслэн гэж болно. Яагаад гэвэл залуу нас бол хүмүүний амьдралд цорын ганцхан удаа тохиодог хамгийн сайхан гоёл билээ. Залуу сайхан харагдаж, цог жавхлангаа хадгалан, үргэлж өнгөлөг толиотой байхыг хүсдэггүй хүн ховор бизээ. Та наснаасаа үргэлж залуу, оворгүй харагдъя гэвэл, залуу байхыг хүсвэл бие сэтгэлээ хичээж зөв дадал зуршилд суралцах хэрэгтэй.

Юуг анхаарч байх хэрэгтэй вэ?

1. Цадталаа бүү хоолло.

2. Болж өгвөл загасны мах идэж бай.

3. Хорт зуршлаас /архи, тамхи/ хол бай.

4. Хүнд бөгөөд өөх тос ихтэй хоол бага ид.

5. Орой унтахын өмнө талх хиам гэх мэтээр ходоодоо бүү дүүргэ.

6. Буцалсан ус, тараг, сүү, хоормог, таны сайн найз мөн.

7. Хангалттай унтаж амар.

8. Хов жив ярьж, бусдыг шүүмжлэхгүй, гомдоохгүй байх.

9. Амьдралдаа, ажил хөдөлмөртөө, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, өөдрөг байх.

10. Ямарч завгүй байсан, эрүүл мэнддээ анхаарч гоо сайхан, гадаад үзэмжиндээ санаа тавьж бай.

11. Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж амьдрах хэв маягийг өөртөө бий болгож биеийн тамир спортоор хичээллэх.

Эдгээр зөвлөмжүүдийг та ягштал биш юмаа гэхэд өөрийн боломжоороо биелүүлж чадвал үеийнхнээсээ залуу, цог золбоотой, эрүүл бас сайхан харагдахнээ. Тийм ч хэцүү зүйл биш байгаа биз!


Залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалах 11 шилмэл жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.