Захирал хатагтайн 8 зарчим

woman-leader-1029

Бүсгүй та захирал болж, ажил хэргийн алтан үе зөвхөн танд тохиолоо гэж бодъё. Шинэхэн тасалгаандаа орж, шинэхэн хавтасаа эргүүлэн суухад таатай ч таны удирдлаганд ажиллах хүмүүстэйгээ яаж харьцахаа, яаж захирал “байхаа” мэдэхгүй байвал дараахь 8 зарчмыг анзааран хараарай.

  • 1. Шинэчлэлт хийхээ түр хүлээ
    Шинэхэн захирал болонгуутаа шинэчлэл хийх гэж яарах хэрэггүй. Юуны түрүүнд хамт олноо судлаж, хэн нь хэнтэйгээ найз, хэн нь хэнийхээ дайсан болохыг судла. Гэхдээ тэдний хэрэгт бүү оролцоорой, энэ таны хэрэг биш.
  • 2. Хүнээ тань
    Яагаа ч үгүй өөрийнхөө эсрэг байр суурьтай хүнийг хайж, халах гэж бүү яар. Гаднах байдлаараа таалагдахгүй, дээр нь “Энэ одоо манай захирал болж байгаа юм уу?” гэж амандаа бувтнах хүн таны дайсан хараахан биш шүү. Зүгээр л тэр хүн таныг сайн мэдэхгүй, эсвэл таныг захирал болчихсон байна гэж төсөөлж чадахгүй л байгаа биз. Тиймээс хүнээ таньж сурах нь чухал.
  • 3. Хэн нэгнийг онцлох хэрэггүй
    Бүх ажилтнууд адилхан учир хэн нэгнийг эхэн үедээ онцлоод хэрэггүй. Одоохондоо адилхан урамшуул, адилхан шийтгэ.
  • 4. Хуучцуултай дотно бай
    Болж өгвөл хуучцуултайгаа зөвлөлдөж бай. Тэдэнд энэ чинь их таалагдана. Эхэн үедээ ” Бүгдээрээ энэ ажлыг ингэж хийвэл ямар вэ?…” гэх мэтээр асууж байвал зүгээр. Гэхдээ хэмжээ хязгаараа мэдрээрэй, эс тэгвээс таныг бие дааж шийдвэр гаргах чадваргүй нэгэн гэж ойлгох болно.
  • 5. Бүгдийг нь байлцуулж байгаад тайлангий нь тавиулж бай
    Жаахан хуучирсан арга мэт санагдах ч ямар үр дүнтэй гээч! Хийгээгүй ч хийсэн дүр гаргадаг ажилтнууд ийм шалгуурыг давдаггүй юм. Тэгээд ч таныг маш хянуур захирал гэжойлгуулна.
  • 6. Ажилтнуудынхаа үгээр байж болохгүй
    Хэдийгээр ажилтны тань санаа таныхаас илүү байсан ч өөрийнхөө байр сууринаас амархан ухарч болохгүй. Та ямагт шилдэг, оновчтой санаа дэвшүүлдэг гэсэн бодлыг ажилтнууддаа өгөх хэрэгтэй.
  • 7. Магтах хэрэггүй
    Хүүхдэд л магтаал хэрэгтэй болохоос таны ажилтнуудад магтаал хэрэггүй. Хоосон магтаал ажил назгайруулахаас цаашгүй. Тэрний оронд бодит магтаал цалин, урамшуулал илүү дээр гэдгийг сана.
  • 8. “Дарга л бол дарга”
    “Та захирал учир таны л зөв” гэдгийг байнга сана. “Дарга л бол дарга ” гэсэн зарчим хуучраагүй байна, хуучрах ч үгүй байх. Хэрэв үүнийг таалахгүй нэгэн байвал өөрийн хүсэлтээр халагдана биз. ( бараг таны хүсэлтээр ч юм уу, хэн мэдлээ).

Захирал хатагтайн 8 зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.