Улсын филармонийн дуучин Л.Насанбуян энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд “Universe best songs 2012” наадмын оролцогчдын хамт зүлэг ногоон талбайд гарч, ая дуугаа өргөсөн юм.
Дэгжин загвар бүхий хувцсаар гоёдог түүний энэ жилийн баяр наадмын гоёл энгийн бус байлаа. Учир нь тэрээр үндэсний хувцасыг орчин үеийн хэв маягт оруулан, бие барьсан алтан шар өнгөтэй гоёлын дээлээр гангарч, сувдаар чимэглэсэн гал улаан толгойн унжуурга, улаан торгон бүс, улаан туфль хослуулан өмссөн нь олны нүдийг хужирлаад авсан шүү. Мөн тэрээр”Universe best songs” наадамд хоёрдугаар байранд орсон бөгөөд гурван сая төгрөг, клип хийлгэх эрх, БНСУ-ын “Халлим” их сургуульд нэг жил суралцах эрх гэх мэтчилэн зүйлс гардан авсан нь зарим нэг хүмүүсийг атаархуулаад авсан юм байх. Хэдийгээр “Universe best songs 2012” наадамд аман хүзүүдсэн ч урлагийнхан түүнийг поп дива Б.Сарантуяагийн гарын шавь, басхүү шаггүй авьяастай дуучин гэдэг юм билээ.
Duulian.mn Б.Отгон