Холливудын сайхан бүсгүйн нэг Анжелина Жоли Боснийн кино фестивальд оролцохоор Сараева хотод хүрэлцэн иржээ. Түүнд тус наадмын шилдэг дүрийн шагналыг гардуулсан байна. Тэрбээр 1992-1998 онд өрнөж байсан Боснийн дайны талаар өгүүлэх нэгэн кинонд дүр бүтээсэн юм. Уг кино зөвхөн Боснид гэлтгүй дэлхий нийтэд нэлээд ашиг орлого олох төлөвтэй байгаа аж. “Арал дээрх цус ба хайрт минь” нэртэй кино өнгөрсөн дөрвөн сард бүтээгдсэн билээ. Тус кинонд Боснийн дайны үед гэм зэмгүй хүүхдүүд цуст аллагын золиос болж байсан талаар дэлгэрэнгүй өгүүлэх аж.