Эхнэр хүний амьдрал

jpg475605319201705070446

1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй.

Нэг дэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ.

Хоёр дахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ.

Гурав дахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, олон зангүй, хүслээ номхотгож чаддаг ч бусдад атаархах бөгөөд өглөг барьц үл барина.

Дөрөв дэх нь уужим сэтгэлтэй, хэзээ ч уурладаггүй, хүслээ номхотгож чаддаг, үргэлж амгалан тайван, бусдад атаархдаггүй, өглөг барьж өргөдөг билээ.

2. Залуухан бүсгүй хадамд гарахдаа дараах зүйлийг мартаж үл болно. Эр нөхрийнхөө эцэг, эхийг хүндэлж, тэдний төлөө зүтгэх хэрэгтэй. Эр нөхрийнх нь эцэг эх залуу хосын сайн сайхны төлөө сэтгэл тавьдаг, тэдний ухаантай өмгөөлөгч болох тул талархаж, тэдэнд баярласан сэтгэлээр үйлчилж, хэзээд туслахыг хичээх хэрэгтэй.

Эр нөхрийн чинь багш түүнд ариун сургаалыг заадаг тул, авгай нь мөн адил нөхрийнхөө багшийг хүндлэн бишрэх ёстой. Учир нь хүн оюун ухааны багшгүй амьдарч чадахгуй. Нөхрийнхөө ажлыг ойлгож, түүнд туслахын тулд эхнэр нь өөрөө сурч боловсорч, мэдлэгээ дээшлүүлэх ёстой.

Нөхрийнхөө үйл хэрэгт харийн хүний хандаж буй мэт хайхрамжгүй байж үл болно. Эр нөхрийн чинь удирдлагад ажилладаг болон ажил төрлөөр уулзахаар ирсэн хүмүүсийн зан ааш, авьяас чадвар, таашаалыг мэдэхийг хичээж, тэдэнд сайн хандах хэрэгтэй. Нөхрийнхөө олсон орлогыг ариг гамтай зарцуул, өөртөө илүү мөнгө үрэх хэрэггүй.

3. Нөхөр, эхнэрийн харилцааг тав тухыг бодож тогтоогоогүй, мөн нэг гэрт амьдарч буй учраас ч тэгсэн юм бус. Ариун сургаалын дагуу тэд сэтгэлээ төгс төгөлдөр болгохыг хичээвэл зохино.

Цагтаа эвтэй найртай гэр бүлийн үлгэр жишээ болж байсан амраг хоёр нэгэнтээ Эрхэм дээд ариун явдалт багш дээр очиж, Түүнд хандаж хэлсэн нь “Эрхэм дээд ариун явдалт багш аа, бид багаасаа бие биеэ мэддэг байсан юм. Дараа нь насанд хүрээд гэр бүл болсон.

Одоо болтол бид хоёрын толгойд нэгийгээ хуурах бодол ганц ч удаа орж ирээгүй юм. Бид энэ ертөнцөд амьдарч буй шигээ хойт насандаа бие биенээ хайрлан халамжилж амьдармаар байна. Бидний энэхүү хүсэл биелж бүтэхэд юу хийх хэрэгтэйг хэлж өгнө үү?”.

Эрхэм дээд ариун явдалт багш хариулсан нь: “Тийм бол та хоёр нэг шашинд сүсэглэх хэрэгтэй. Сургаалыг хоёулаа дагаж, хамтдаа сэтгэлээ төгс төгөлдөр болгож, хамтдаа өргөл барьц өргөж, хамтдаа оюун ухааныг олвол, та хоёр хойт насандаа ч нэгэн сэтгэлээр амьдарч чадна”.


Эхнэр хүний амьдрал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.