Тавдугаар сарын 05-нд Британийн нэрт дуучин бүсгүй Адель 29 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Төрсөн өдрөөрөө өөртөө өвөрмөц нэгэн бэлгийг бэлдсэнээ Инстаграм хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр өөрийгөө өндөр настан болгосн хэдэн гэрэл зураг авахуулснаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж, хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээ харуулсан байна.
“Бараг л 30-тай! Мэндчилгээ илгээсэн бүх хүнд баярлалаа…” хэмээн “өндөр настан” бүсгүй зургийнхаа дор бичжээ.
Эх сурвалж www.wikimon.mn