Селена Гомес болон репер The Weeknd хоёрын хайр дурлалын харилцаа гэрлийн хурдаар өрнөж байна. Хэдхэн сарын өмнө л хаа нэгтээ оройн зоог барихаас хэтрэхгүй байсан залуус өдгөө хоёр биенээ гэрийнхэнтэйгээ танилцуулаад жигтэйхэн байгаа гэнэ шүү.
Селенатай танилцсаныхаа дараа The Weeknd-ийн ээж сэтгэгдэл өндөр байсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Харин хэдхэн хоногийн өмнө дуучин бүсгүй хайртыгаа мөн л ээжтэйгээ уулзуулсан гэнэ. Селенагийн өсч төрсөн Гранд-Прейри хотын ойролцоо болсон Абелийн тоглолтыг дуучин бүсгүй ээж Мэнди Корнеттийнхээ хамт очиж үзсэн бөгөөд тоглолт дуусгаад ээж нь охиныхоо найз залуутай танилцсан байна. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, Мэнди охиныхоо найз залуутай их л дотно яриа өрнүүлсэн гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn