Танилтай бол талын чинээ… Хүрээлэл сайтай эмэгтэй болоорой!

huu0217

Бусдыг татах увьдасыг хүн өөрөө бий болгож болдог.

Хорин настай байгаа та одоохондоо энэ үгийн мөн чанарыг бүрэн төгс ухаараагүй байж ч магад. Гэвч хүнд хүн шиг том өв хөрөнгө гэж байдаггүй.

Хэн нэг нь хүнд хэцүү байдлаас гарах, том боломжтой учрахад ард нь ач тусыг нь мартахын аргагүй “хэн нэгэн хүн” заавал байдаг нь санаандгүй хэрэг биш ээ. Тийм ач тустай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн хүнийг хараад бид буянтай гэж хэлдэг шүү дээ.

Танил сайтай хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?
Хүмүүс ямар ч юм барьж авсан түүнийгээ мөнгө болгож чаддаг хүмүүсийг хараад “эдийн тэнгэртэй” хүн, бүх хүүхдүүд нь амжилт гаргаж эцэг эхээ өргөж асарч байгаа хүмүүсийг хараад “үрийн заяатай” хүн гэж хэлдэг.  Гэтэл нарийн ажаад үзвэл эдийн тэнгэртэй хүн хэдэн удаагийн цаг үеийн өөрчлөлтийг өөрийн биеэр үзэж туулан, хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байхыг судалж мэдсэн хүн байдаг, үрийн заяатай хүн өөрсдөө эцэг эхдээ ачлалтай сайн хүүхдүүд байж өөрсдөө ч үр хүүхэддээ сайн сайхан зүйлийг зааж сургасан хүмүүс байх нь олонтаа.

Хүний буян ч мөн адил. Буян заяа гэдгийг дээрхи жишээнүүдээс харвал хүмүүс өөрсдөө бий болгож байдгийн нэгэн адил хүний танилын хүрээ хүн ч мөн адил ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүмүүс түүнийг тойрон хүрээлдэг бус тэр хүнд ямар нэгэн онцгой зүйл байгаа учраас тийм байдаг аж. Тэдгээр хүмүүс ихэвчлэн хүнийг үнэлж, харилцаагаа нандигнаж чаддаг хүмүүс юм. Мөн шинээр хүмүүстэй найзалж нөхөрлөхдөө айж бэргэдэггүй. Ямагт өөрт нь ижил дасал болсон, гарын дор хүнтэй найзлах гэдэг хүнд бусад хүмүүсээс илүү бага хүний буян наалддаг юм. Хорвоо дээр тоо томшгүй олон хүнтэй тааралдах авч тэдний дотор надтай ажил төрлийн хамтрагч болох хүн юмуу, үзэл бодол зан чанарын хувьд надтай яв цав таарч хоёргүй сэтгэлээр найзлах хүн мэдээж олон бий. Тийм хүмүүстэй найзалж нөхөрлөх боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа бол та аль хэдийн хасах тэмдэгрүү орчихсон явж байна гэсэн үг.

Мэдээж бүрэг ичимхий зангаасаа болоод заавал тэгж санаачлагыг гартаа авч бусадтай найзлах нь хэцүү санагддаг, бас тэгэн тэгэн албан хүчээр хүнтэй найзлах ямар хэрэг байна аа гэж ярьдаг эмэгтэйчүүд ч байдаг.
Гэвч хүн гэдэг үүднээс нь жаахан ч болов анхааралтай хандвал танихгүй хүмүүстэй танилцана гэдэг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг мэдэж болно. Шинэ хүмүүстэй танилцах нь маш сонирхолтой хөгжилтэй зүйл бөгөөд зарим тохиолдолд шинэ хүмүүс танд сайн үлгэр дууриал үзүүлж ч болно, зарим хүмүүсээс нь та муу үлгэр дууриаллыг харж ч болно.

Шинэ хүмүүстэй найзлах явцад ихэнх хүмүүс нь явцын дунд хасагдаж алга болдог бол цөөн тооны хүмүүс бидний дэргэд байсан хэвээр байдаг. Тэдгээр үлдсэн хүмүүсийг барьж авч, өөрийн болгож чаддаг хүн бол хүний буянтай гэсэн үг юм.
Чин сэтгэл бялдуучлалтай харьцуулшгүй зүйл.

Олон хүнтэй уулзаж учирдаг л бол танил олонтой хүн гэж ойлговол сурталчилгааны юмуу, худалдааны чиглэлээр ажилладаг хүмүүс бүгдээрээ хүний буянтай хүмүүс болж таарах нь. Гэтэл бодит байдал дээрээ яг ч тийм байдаггүй, хүний тэнгэртэй хүмүүст өөр нэг нууц байна гэсэн үг. Дүгэн хэлбэл хүний тэнгэртэй хүмүүст нэг их гоц гойд арга гээд байх юм байдаггүй. Онол шиг сонсогдож байж болох ч бусад хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцах нь цорын ганц нууц гэж хэлж болно.
Нийтэч зан болон хэл ярианы баялагтайнхаа “таньдаг хүн” ихтэй байж болох авч хүнд чин сэтгэлээсээ хандахгүйгээр “дээд зиндааны” гэж болохоор хүнтэй найз нөхөд болох хэцүү.

Ч бүсгүй хүнтэй найзалж нөхөрлөхдөө гаргууд эмэгтэй байлаа. Хөгжилтэй, наргианч яриагаараа бусдыг дандаа хөгжөөдөг, төдийлөн ойр дотно байгаад байдаггүй хүнийг ч эелдэг, найрсаг зангаараа татаж чаддаг тул анх танилсан хүмүүс түүний талаар сайхан сэтгэгдэлтэй хоцордог байлаа. Гэтэл тэр эмэгтэйг сайтар ажаад үзтэл нэгэн сонин зүйл ажиглагдлаа. Эргэн тойронд нь дандаа л хүмүүсээр дүүрэн байдаг мэт харагддаг Ч-гийн хамгийн ойрын зайнд хэн ч байхгүй байлаа. Тийм учраас тэр эмэгтэй ямар нэг шийд гаргах мөчид ганцаараа байх үе их байдаг байлаа. Тэр бүсгүйтэй ойр нөхөрлөдөг нэг найз хүүхэн нь нэг залууд сайн байсан ба үүнийг ч Ч болон бусад хүмүүс мэддэг байжээ.

Гэтэл Ч үүнийг нь мэдсээр байж тэр залуутай нууцаар болзож уулздаг байсныг сүүлд мэдээд уг бүсгүй багагүй цочролд оржээ.
Бас нүүрэн дээрээ ямар нэг хэцүү юм гарвал хэзээ ч хамаагүй надад хандаж болно гэж хэлчихээд яг цагаа тулахаар өөрийнхөө нэг явцуу ашиг сонирхолыг илүүд тавьдаг, ар хударгаар нь янз бүрийн юм ярьж явдаг байсныг мэдээд Ч бүсгүйтэй харилцаагаа тасалсан хүмүүс ч олон байлаа. Тэр бүсгүйтэй ойртож нөхөрлөх гэсэн хүмүүс гэмгүй байж байгаад “чадуулсаныхаа” дараа ум хумгүй зугтан оддог байсан учраас түүнээс ялимгүй зай байрьдаг хүмүүс л үлддэг байлаа.
Тиймдээ ч тэрүү Ч цаанаа л нэг гунигтай байдаг байв. Одоо ч гэсэн Ч олон хүн хүрээлж байгаа мэт боловч, нөгөөтэйгүүр хэн ч байхгүй байна.
Хүнтэй чин сэтгэлээсээ үерхэж нөхөрлөх аргын талаар зааж сургасан номнууд номын дэлгүүрт үй түмээрээ байдаг. Гэхдээ л толгойтой үснээсээ их хүнтэй найзалж нөхөрлөхийн үндэс нь эцсийн эцэст чин сэтгэл билээ.

Эхлээд сайхан сэтгэл өвөрлөж хүмүүстэй харилцахыг хичээж өөрийнхөө сэтгэлийг дамжуулж байна гэж бодоод хүмүүстэй харилцаад эхлэхээр арга барил нь эхний үед болхи бүдүүн баараг байлаа ч цаадуул чинь таныг хүлээж авах л болно. Тэр нандин чанарыг өөртөө бий болгож эс чадваас хэдэн зуун ном зохиол уншлаа гээд зүгээр л хаягдал цаас авдаг цэгийн түүхий эд болохоос цаашгүй байх болно.
Ямар нэгэн тусгай арга ухаан сэдэж хүний сэтгэлийг олох гэж бүү оролд. Ямар ч тэнэг мангар хүн байлаа ч хуурамч инээмсэглэл, чин сэтгэл хоёрыг ялгаж салгах чадвартай байдаг юм. Хүнтэй харьцдаг муу арга залийг тань хараад таны дэргэд байхыг хүсэх хүн нэг ч байхгүй л болов уу.


Танилтай бол талын чинээ… Хүрээлэл сайтай эмэгтэй болоорой!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex