Хувийн бизнeсээ хөөсөн “амжиргаатай” бүсгүй

Бага наснаасаа загварын тайзыг сонгож түүндээ үнэнчээр хөдөлмөрлөж яваа залуу бүсгүй бол яах аргагүй “Mongolian next top model” шоуны шилдэг дөрөвт багтан үлдсэн Э.Оюунбилэг юм. Өвөрмөц дүр төрх, өв тэгш бие хаа гээд яг л төрчихсөн модел гээд хэлчихэд буруудахгүй бизээ. Ухаалаг яриа, ажилсаг хичээнгүй зан гээд үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан залуу бүсгүй маань энэ удаад эмэгтэйчүүдийнхээ гар хурууны гоо сайханд ихээхэн анхаарах болсоноо дуулгажээ. Гэр хороололд амьдардаг гэхээрээ л нүүрс түлээтэй зууралдаад явдаг хүмүүс биш шүү дээ гэдгийг харин ч сайн харуулж яваа тэрээр шинэхэн салоноо нээгээд амжив. Ийнхүү загварын карьер нь өндөрт дэгдэж яваа бүсгүй цаг үеээ олсон хувийн бизнесээ эхлүүлсэнд дэмжигчид нь тунчиг таатай байгаа гэнэ шүү. Дан ганц тайзан дээр алхаж камерын өмнө зураг авхуулахаас өөр бизнесийн ертөнцөд авьяас хүчээ үзэж чадна шүү гэдгээ батлан харуулахаар зориг шулуудсан залуу бүсгүйд амжилт хүсье.

Эх сурвалж:Шуурхай.мн


Хувийн бизнeсээ хөөсөн “амжиргаатай” бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.