Харагдахгүй байгаа алтыг олж хар

4talied4jhpk10oed7vilgc6ua

Би аз жаргалтай байгаа үедээ хүмүүс бас аз жаргалтай байгааг олж харж чаддаг. Би өгөөмөр, энэрэнгүй зан гаргахдаа бусад хүмүүсээс бас энэрэнгүй зан чанарыг олж хардаг. Би эрч хүч дүүрэн, итгэл найдвар дүүрэн байгаа үедээ миний эргэн тойрон ямар их боломжууд намайг хүрээлж байгааг олж харж чаддаг.

Харин ууртай бухимдалтай байгаа үедээ бусад хүмүүс ч гэсэн уцаартай байгааг хардаг. Би сэтгэл санаагаар унасан байх үедээ хүмүүсийн нүднээс гунигийг олж хардаг. Би ядарсан, туйлдсан байгаа үед миний эргэн тойрон ямар сонин уйтгартай, сонирхолгүй нэгэн хэвийн юм бэ гэж бодох бодол байнга төрдөг. Ер нь би гэдэг бол харж байгаа юмныхаа тусгал нь л байдаг.

Би Феникс хүртэл машинаа барин давхиж явахдаа “Энэ хот нээрээ үнэхээрийн сонирхолгүй, уйтгартай, дүнсийсэн хачин газар шүү” гэж бодоод явахаар яагаад ч юм үнэхээр манан будан байгаа дүнсгэр, уйтгартай хот юм шиг санагддаг юм. Харин баяр баясгалантай, эрч хүчтэй байх үедээ “Энэ хот ч олны хөл бужигнасан, эрч хүчтэй, орчин үеийн сайхан хот шүү” гэж бодохоор үнэхээр л миний нүдэнд түм түжигнэж, бум бужигнасан, маш их ажил хэрэг явагдаж байдаг эрч хүчтэй хот харагдаад ирдэг юм даа.

Бидний урам зориг, хийж бүтээх хүсэл сонирхол төрөх үйл явц нь ерөөсөө л бидний аливаа асуудлыг яаж хүлээн авч байгаагаас хамаарч байдаг юм. Асуудлын гол нь, бид түүнийг байгаагаар нь харахдаа биш, харин бид өөрсдөө яаж харж байгаад оршиж байдаг. Ямар ч тохиолдолд нэг бол алтыг нь олж харна, эсвэл муухайг нь олж харна. Тэгээд олж харсан зүйлээ л хүртдэг. Өөрөө өөрийгөө идэвхжүүлэх хамгийн эхний аргуудыг нэг бол хүрээлэн байгаа зүйлсээсээ өөрөө хийж олж харах чадвар.
Та эргэн тойрондоо байгаа боломжуудыг олж харж чадаж байна уу?

Колин Уилсон нэгэнтээ, би өглөө сэрж нүдээ нээгээд энэ байгаа ертөнцийг биш, харин миний өмнө хичнээн олон байж болох ертөнцийг хардаг гэж хэлсэн юм.
Бид нарын сонголт шүү дээ, энэ амьдрал гэдэг бол. Боломж гэдэг бол амьдралаас олж авах ёстой алт л гэсэн үг. Танаас юу шаардлагатай вэ гэвэл “аз жаргалтай” байх. Хорвоо дэлхий бол та хүн болж, өсөж өндийх үржил шим сайтай хөрстэй тариан талбай л гэсэн үг. Боломжууд гэдэг бол бид өөрсдөө л харахыг хүсээд, олж харж чадвал бодит зүйл болон биелдэг нүдэнд үл үзэгдэх биетүүд. Хэрэв та өөрийгөө хүрээлээд оршиж байгаа боломжуудаа олж хараад байвал танд тохиолдох боломжуудын чинь тоо хэд дахин өсөх болно.


Харагдахгүй байгаа алтыг олж хар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.