Насандаа тохируулж будвал илүү сайхан харагдана

10464012_1441042672847705_5540336526158101406_n
Гоо сайхны будалт, засал нь аль ч насанд үл мэдэгдэм байх ёстой. Залуу нас өөрөө үзэсгэлэнтэй. Тиймээс цаг хугацааг яаруулж хэт тод өнгийн будаг, засал хэрэглэхгүй байх нь зөв. Хэдий тийм ч өсвөр насны охид гар нүүр, үс гэзгээ хэрхэн арчлах, крем тос, лосьон пудр, биеийн шингэн гэхчилэн гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглах талаар анхны мэдлэгтэй байх нь зүйтэй.

20 насанд

20 настай бүсгүйчүүд пудр, сормуусны болон уруулын будаг, хацар өнгөлөгч гэх мэтийн косметик хэрэглэхэд болохгүй нь юун байхав. Гэхдээ хэт зузаан тавьсан крем тос, пудр нь нүүр царайг оворжуу харагдуулдгийг санууштай. Хацар өнгөлөгчийн (румян) тухайд гэвэл хэт цохигор цайвар царайтай бол хэрэглэнэ. Мөн диско, бүжиг цэнгүүнд оролцох үед хацрын энгэсэг тавьж болно.

25-30 насанд

Гучин насанд эмэгтэй хүний өөрийн имиж, хувцаслах стиль тодорхойлогдож төлөвшсөн байдаг. Чухам энэ насанд эмэгтэйчүүд мода загвар илүүтэй сонирхож, гоо сайхны салоноор үйлчлүүлэх нь ихсэх нь ч бий. Энэ насанд гоо засал ч хувцаслалтаас хамаарна. Жишээ нь ногоон, хүрэн шаргал хувцсанд дулаан өнгийн нүүр будалт тохирно. Хэрэв завсрын өнгийн хувцастай бол нүүрээ будахдаа арьс, үс, нүдний өнгөөр баримжаал. Мөн энэ насанд эмэгтэйчүүд гоёл, үнэт эдлэл хэрэглэх дуртай болдог. Төрөл бүрийн аксессуар, үнэт эдлэл нь нүүр будалтын өнгө аясаас хэт харшлахгүй байх нь аятай.

30-40 насанд

Бүх анхаарлыг арьсандаа хандуул. Энэ насанд ам, нүдний орчимд анхны үрчлээсүүд бий болдог. Тиймээс нүүрээ будахын өмнө иллэг хийж, тэжээлийн маск тавих хэрэгтэй. Таны косметикийн цүнхэнд хүрэн тень тодруулагч, бүдгэрүүлэгч контур харандаа зайлшгүй хэрэгтэй болно. Үлбэгэрдүү зовхинд хардуу эсхүл бор хүрэн өнгийн тень хэрэглэвэл харц илүү сэргэг болох жишээтэй. Нүүрэн дэх тод сэвх хар бор толбыг бүдгэрүүлэгч харандаагаар дарж болно.

40-50 насанд

Аль ч насанд эмэгтэй хүн гоо сайхандаа анхаарна гэдэг эрч хүчтэй, амьдралд идэвхтэй байгаагийн шинж. “Би эмээ болсон, одоо будгаар яахав” гэж хэлж байгаа хүн “амьдраад ч яахав” гэсэнтэй адил сонсогдож буй хэрэг. Жар хол гарсан хэрнээ өөртөө тавих анхаарлаа сулруулаагүй эмэгтэйчүүд, эмээ нар олон байгааг тэмдэглүүштэй. Нас ахимаг эмэгтэй хүний гоо засал, будалт хэт тод байх зохимжгүй. Учир нь будаг нь хэдий чинээ тод байна үрчлээс төдий хэмжээгээр мэдэгдэхүйц, илэрхий байдаг. Энэ насанд цайвар өнгийн крем пудрыг сонгох нь зөв. Хул шар, ягаандуу өнгө тохиромжтой. Хөмсөгний шугам тодорхой байх ёстой. Үрчлээстэй зовхинд хул шар, сааралдуу өнгийн тень илүү тохирно. Харин уруулын будаг улаан, ягаан гэх мэтчилэн ямар ч өнгийнх байж болно. Гагцхүү боронзон, гялтгануур уруулын будаг огт тохирохгүйг анхааруулъя.

Эх сурвалж http://www.info.mn


Насандаа тохируулж будвал илүү сайхан харагдана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.