Тослог үсийг гэрийн нөхцөлд арчлах арга

tumblr_mjqjpigerV1s7pwu5o2_400_large

Та дөнгөж өчигдөрхөн эсвэл дөнгөж өнөө өглөө үсээ угаачихаад байхад таны үс хуйх болон угаараа амархан тослогтож загатнаж, тавгүй мэдрэмж төрүүлээд гоо сайханд тань саад болоод байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд гарын доорх хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан үсний тослогыг тэнцвэржүүлж, намирсан сайхан үстэй болох жор байдаг гэдгийг та мэдэх үү.

1.Та өөрийн үсэнд таардаг шампуниас 1 аяганд дүүртэл хийж дээрээс нь 1 хоолны халбага цэвэр нимбэгний шүүс, 1 цайны халбага алое жүүс эсвэл алое гел хийж сайтар хутгаж холиод таглаатай шилэн саванд хийж хонуулаад маргаашнаас нь эхлээд толгойгоо угаагаарай. Ингээд 7-10 хоногийн хугацаанд уг бэлдмэлээрээ толгойгоо угаахад таны усны тослог арилж хөвсгөр, сайхан үстэй болох болно.

2.Дээрх жороос гадна хамгийн амархан бөгөөд хамгийн үр дүнтэй жор бол архи эсвэл шар айрагаар үсээ угаах юм. Цагаан архи, шар айраг нь үсний тослогыг нэг угаалтаар арилгах хүчтэй бөгөөд үс ургуулах, гялалзуулах ач тустай ажээ. 1 цайны аяга шар айраг эсвэл цагаан архийг 1,5 литр усанд хийж хутгаад үсээ шавшиж угаана. Дараа нь хүйтэн бүлээн усаар сайтар зайлаарай. Эсвэл дан шар айргийг устай холилгүйгээр тогтмол угаахад үсний тослог бүрэн арилж, үс маш богино хугацаанд эрүүл, урт ургадаг.

3.Үсний тослогыг арилгах өөр нэгэн жор бол цагаан цуу, нимбэгний шүүсээр үсээ зайлах арга юм. 1 цайны аяга усанд 2 хоолны халбага цагаан цуу эсвэл нимбэгний шүүсийг хийж холиод үсээ шампундаж угаасны дараа үүгээр зайлж шавшина. Дараа нь цэвэр усаар угаагаарай.


Тослог үсийг гэрийн нөхцөлд арчлах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.