Б.Гаачин: Жингээ хасах ганц эрүүл арга бодисын солилцоонд л бий

8ddo1cfu1b671t3j50257p00u_l
Жингээ хасахад бидний хооллолт ямар үүрэгтэй вэ. Энэ талаар Баянзүрх эмнэлгийн гастроэнтерлоги дурангийн эмч Б.Гаачинтай ярилцлаа.

Урин цаг ирж, анхны цэцэгс дэлбээлэх цаг айсуй. Үүнтэй уралдаад охид бүсгүйчүүд маань илүүдэл жингээсээ хурдан салахыг хүсэн тэмүүлдэг үе ч бас ирж байна. Тэгвэл жингээ хасахад бидний хооллолт ямар үүрэгтэй вэ. Энэ талаар Баянзүрх эмнэлгийн гастроэнтерлоги дурангийн эмч Б.Гаачинтай ярилцлаа. Тэрээр xoол боловсруулах замын дурангийн оношлогоо хийдэг нэгэн юм.

-Гадаа дулаараад урин цаг иржээ, гэтэл эмэгтэйчүүд бидний санааг илүүдэл жин, таргалалт их зовоодог. Ихэнх хүмүүс таргалаад байгаагийнхаа шалтгааныг олдоггүй. Зарим нь “Би угаасаа л ийм хүн” гээд эвлэрчихсэн байдаг. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Таргалалт гэх өвчин бол зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн бүх л орны хүмүүсийн дунд их байна. Үүнийг шинэ зууны өвчин гэж нэрлэх ч болж. Үнэндээ энэ бол таргалалт гэхээсээ илүү бодисын солилцооны эмгэг юм. Илүүдэл өөх тос, холестрин зэрэг муу өөх тос хүний биед хуримтлагдсанаар арьсан доорх өөхөн эдийн масс нэмэгдэх, дотор эрхтэнүүд өөхлөх, судасны хананд өөх тос хуримтлагдаж судас хатуурах зэргээр суурь өвчний үндэс тавигддаг. Зохистой хоололт алдагдах, ханасан өөхний хэмжээ өндөр байх, стресс, хөдөлгөөний хомсдол, архи, пиво хэтрүүлж хэрэглэх нь  зэрэг нь таргалалтад нөлөөлдөг гол хүчин зүйлс юм.

visceral-fat-758x408

-Дулаарч байгаа болохоор бүсгүйчүүд маань хурдан хугацаанд огцом жин хасах аргуудыг сонгох боллоо. Энэ тал дээр дотрын эмч хүний хувьд биеийн жинг огцом хаях нь бие организмд ямар нөлөөтэй талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Бид мэдээж нэг хоног юм уу, 10 хоногийн дотор шууд таргалчихдаггүй шүү дээ. Юу гэхээр, энэ өвчин бол удаан хугацааны туршид үүсдэг. Тиймээс хурдан хугацаанд хэвийн жиндээ орох гэж огцом жин хасах нь маш буруу юм. Хүний бие организм хэрэгтэй бодисоо нөөцөлж, хэрэггүй хортой бүтээгдэгхүүнээ гадагшлуулах механизмыг шинжлэх ухаанд бодисын солилцоо  гэж нэрлэдэг. Бодисын солилцоо хэвийн байх нь өвчин эмгэггүй байх, дархлаа чадамж хэвийн байх, өвчин эмгэгтэй тэмцэх суурь чадамж, дотоод шүүрлийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх гээд бие махбодийн дотоод тэнцвэрт байдлыг хангаж байдаг. Хурдан хугацаанд жин огцом хаях нь бодисын солилцоонд нөлөөлж бие махбодийн дотоод тэнцвэрт байдал алдагдахад хүргэдэг. Тиймээс аль болох бодисын солилцоог эрчимжүүлэх аргуудыг сонгож аажим турах арга нь илүү аюулгүй, эрүүл байх үндэс.

fb_img_1478679834416

-Тэгвэл аажмаар хэрхэн жингээ хасах вэ. Өөрөөр хэлбэл, бид яарах хэрэггүй юм байна, тийм үү?

-Тийм. Жингээ хасах гэж яарах, хоол ундаа сойх нь дээр хэлсэн эрсдэлүүдийг бий болгоно гэдгийг дахин онцолмоор байна. Үүний оронд аажмаар жингээ хасах хэрэгтэй. Ингэхийн тулд, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хоол хүнсээ зохицуулж, хоолны илчлэгийг өөртөө тохируулж хэрэглэх, стрессээ зөв тайлах, байгалийн гаралтай илүү органик хоол, цайг хүнсэндээ хэрэглэх нь зохимжтой болов уу.

-Хурдан хугацаанд тураах, химийн янз бүрийн аргаар гаргаж авсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд, өөх соруулах гэх зэрэг аргуудыг зарим бүсгүйчүүд сонгох тал байдаг. Энэ аргууд хэр эрүүл, үр дүнтэй байдаг юм бол?

-Химийн аргаар гаргаж авсан хүнс гэдэг бол хүний биед  хэдийгээр тодорхой хэсэг газарт үйлчилж тураах нөлөө үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ харь төрлийн бодис учраас кансероген бодис буюу хавдар үүсгэх чанар өндөртэй учраас хорт хавдрууд үүсэх, аль нэг эрхтэнд хортой бодис хуримтлагдаж өвчин эмгэг үүсгэх, хүний удмын генийн хувьд мутаци өөрчлөлтөнд оруулах хүртэл сөрөг нөлөөлөл өндөр байдаг. Тиймээс аль болох химийн аргаар гаргаж авсан тураах бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэхгүй байх нь эрүүл мэндэд тустай.

f0c2b257763dc5739e957d3d4213a831

-Тэгвэл эрүүл аргаар турахаар зорьж байгаа бүсгүйчүүд маань гар дор байгаа зүйлсээс сонгоод хэрэглэе гэвэл юу хэрэглэх ёстой юм бол оо?

-Хамгийн түрүүнд идэвхтэй хөдөлгөөн чухал гэдгийг онцолмоор байна. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр бодисын солилцоо идэвхжиж биеэс хортой бодис хөлс, шээс, өтгөнөөр гадагшилж, дотор эрхтэний өөх болон арьсан доорх өөхөн эд багассанаар эрүүл байхын үндэс болдог. Мөн өдөрт дор хаяж 2 литр шингэн ууснаар цусны эргэлт сайжирч, хортой бодисын ялгаралтыг идэвхжүүлж, дархлаа чадамж сайжирдаг. Байнга идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж чадахгүй бол ядаж байгалийн хүнсээ хэрэглэ. Наад зах нь цайг аваад үзвэл, ногоон цайг бид өдөр тутамдаа хэрэглэдэг. Ногоон өнгийн ургамал гэдэг бол маш өндөр антиоксидант бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, бие мах бодийн хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангаснаар бодисын солилцоог дэмжих, бүдүүн гэдсэн дэхь ашигтай нянгуудыг идэвхжүүлэх, цус шингэлж, биеэс хортой бодисыг гадагшлуулах чанар өндөр байдаг. Бас цагаан гаа байна. Энэ нь дархлааг дэмжиж, бие махбодийн хамгаалах чадамж сайжирснаар эрүүл байхаас гадна, цагаан гаа нь өөхөн эд хайлах процессыг сайжруулдаг хүнс гэдгийг онцолъё. Түүнээс гадна нимбэг, түүний модны навч мөн адил өөхөн эд хайлах процессыг сайжруулахаас гадна, антиоксидант шинж чанар өндөр байдаг. Ер нь эдгээрийг өдөр бүр хэрэглээд, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байхад илүүдэл жинд өртөхгүй, эрүүл байж чадна шүү дээ.

-Таны хэлсэн дээрх зүйлсийг өдөр бүр холиод дурын хэмжээгээрээ хэрэглээд байх уу. Ер нь цагаан гаа ч бай, нимбэг ч бай эдгээрийг яаж энгийн, хялбар аргаар өдөр бүр хэрэглэдэг болох вэ. Эсвэл цайндаа хийж уух уу, цагаан гаагаа шөлөндөө хийх үү гээд л охид бүсгүйчүүдэд маань олон асуулт байгаа байх?

-Амаар орсон хоол ходоод, нарийн гэдсэнд задарч хэрэгтэй нэгдлүүд нь цусанд орж нөөцлөгдөөд, хэрэгцээгүй хортой бодисууд бүдүүн гэдсээр дамжин өтгөнөөр гадагшилдаг. Ингэхийн тулд өглөө бүр тогтмол хүндэрч байх ёстой. Ингэснээр хортой бодис гадагшилж, эрүүл байх үндэс бас таргалалтаас сэргийлэх бас нэг арга болдог. Тиймээс саяын хэлсэн байгалийн ургамлууд маань гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас цай, шүүс байдлаар хэрэглэхэд зохимжтой.

Хэрэглээнд илүү хялбар болгох үүднээс эдгээр ургамалуудыг нэгтгэж агуулсан цайнууд сүүлийн үед манайд орж ирээд байгааг бүсгүйчүүддээ бас зөвлөмөөр байна. Тухайлбал, бодисын солилцоог эрчимжүүлэх, эрүүлжүүлэх“Gold Tea Detox 28” цай байна. Энэ цайнд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, бодисын солилцоог эрчимжүүлэх байгаль дээрх ургамлууд бүгд орсноос гадна хүний биед хэрэгтэй амин хүчил, эрдэс бодисуудыг өндөр тунгаар агуулдаг ургамлуудыг хамтад нь багтааж өгсөнөөрөө 100% байгалийн бүтээгдэхүүн гэж хэлж болохоор байна.

319fo2jtvp5a8tr0g1n9e1eapk_b

Энэ цайг авах юм бол сарын дотор таван кг турахгуй ч зургаан сар магадгүй жилийн хугацаанд 10 кг турна. Ямар ч өвчин зовиургүй, биед хоргуй, магадгуй эсрэгээр дархлаагаасайжруулж өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Таргалалтаас болж ихэнх хүмүүс даралт ихсэлттэй болчихсон байдаг шүү дээ. Тэр хүмүүст ч гэсэн тохиромжтой юу?

-Тэгэлгүй яахав. Эдгээр ургамлууд хүний гараар бүтээгдээгүй, байгаль эх өөрөө бүтээсэн эрүүл мэндийг хамгаалах, таргалалтаас ангижруулах “вакцин” гэж хэлж болохоор юм. Иймээс ч хүний биед зохимж сайтайгаас гадна аливаа суурь өвчтэй, илүүдэл жинтэй, тарган хүмүүст эрүүлжиж турах бас нэг арга болдог. Жишээ нь чихрийн шижин, даралт ихэсдэг, ясны сийрэгжилттэй, дархлаа суларсан хүмүүс, үе мөчний эмгэгтэй, бие дэхь илүүдэл холестрины агууламж өндөртэй хүмүүс, стресст өртсөн хүмүүсийг  тайвшруулах, өтгөн хатдаг зэрэг суурь өвчтэй хүмүүс хүртэл хэрэглэж болно.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.


Б.Гаачин: Жингээ хасах ганц эрүүл арга бодисын солилцоонд л бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.