Зөвхөн хүүхэддээ ч биш, өөрөө хэрэв эдгээрээс үзэж амжилгүй явсаар байгаа бол зориуд DVD-г н олж авах юм уу, татаж авч байгаад гэр бүлээрээ нэг оройг шилдэг хүүхэлдэйн кино үзэж өнгөрүүлээрэй. Бүгд таны болон хүүхдийн чинь сэтгэлийг сэргээхээс гадна, чухал мессежүүдийг оюунд чинь үлдээх болно.
Сонгодог хөгжим, сонгодог баатрууд. 1940-өөд онд хийгдсэн Диснейн классик бүтээл нь Леопольд Стоковскийн хөгжмийн найруулгын тусламжтайгаар амилжээ. Нэг ч үг, авиа гардаггүй, зөвхөн аялгуулаг “хэл”-ээр өгүүлэгддэг энэ хүүхэлдэйн кино таны хүүхдийг урлагийн болоод хөгжмийн боловсролтой, мэдрэмжтэй болоход туслах болно.

Ой хөвчийн залуу ханхүү Бэмбийн тухай түүх таны хүүхдэд байгаль, ан амьтныг хайрлан энэрэх ухаанд сургаж хүмүүжүүлэх болно. Бэмбиг үзэж өссөн хүүхдийн толгойд амьд амьтныг өвтгөх тухай бодол орж ирэхгүй гэж хэлэхэд хэтрүүлэг биш биз ээ.

“Араатан ба гоо үзэсгэлэн.”

“Алиса гайхамшгийн оронд.”

“Араатны хаан арслан”

“Mангасуудын ертөнц”

Wall-E
Дэлхийгээс хүмүүс явсны дараа ч “Хайр” оршсоор л байх болно. Энэ хүүхэлдэйн киног үзсэний дараах мэдрэмж нэг хэсэгтээ л арилдаггүй шидтэй.
Мулан
Мулан бол Диснейн түүхэн дэх анхны эмэгтэй баатарлаг дүр юм. Хэний ч дотор өөрийнх нь мэдээгүй хүч агуулагдаж байдаг.
Plus: Спирит
Диснейн бүтээл биш ч гэлээ энэ сэтгэл хөдөлгөм хүүхэлдэйн киног жагсаалтанд оруулахгүй бол алдас болох биз. Салхинаас хурдан, нарнаас хүчтэй, газраас ширүүн Спирит морьны тухай гайхалтай бүтээл.
Д.Ундрах 24tsag.mn