Иогт хайртай Пүүжээ

Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн урлагийн амьдралаас түр холдон хувийн амьдралдаа анхаарах болсон. Түүний тоглосон дэлгэцийн олон бүтээлүүдээс “Ларьдма”, “Хожлын нүүдэл” зэрэг киноны гол дүрүүдээр үзэгч олны сэтгэлд хоногшсон. Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан “Mongolian next top model” тэмцээний зочин шүүгчээр ажиллаж модель охидод өөрийн туршлагаасаа хуваалцаж,үнэтэй зөвлөгөө өгч байсан. Бүсгүйчүүдийн тэр тусмаа олны танил эмэгтэйчүүдийн сэтгэл зовоосон асуудлын нэг нь жингээ барих явдал байдаг шүү дээ.

Тэгвэл Пүүжээгийн энэхүү гоолиг биеийн нууц түүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэнэ. Тэрээр сүүлийн гурван жил тасралтгүй иогоор хичээллэж “Нараа иога” студид шавь орох болсон. Нэг хэсэг олны хэл аманд өртөж байсан Д.Пүрэвсүрэн өдгөө гурван хүүхдийн ээж болсон ч өөрийн бие галбираа хадгалж үлдсэн хэвээр байна. \Зургийг Инстаграм хуудаснаас авав.\

Undesten.mn


Иогт хайртай Пүүжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.