Зүрхээ буруу хүнд өгсний 7 шинж

beauty-classy-fancy-fashion-Favim.com-3625368
Өөрөөрөө бахадсан, өөрөөс нь өөр хүн байхгүй юм шиг аашлах эрчүүд олширсон юм шиг санагдах болов. Гэтэл жинхэнэ эр хүн бол хэзээд даруу байхыг эрмэлзэж, хайртынхаа төлөө хийсэн зүйлээрээ бахархдаг болохоос өөртөө бахаддаггүй баймаар.

Бусад хүмүүсийн хайр дурлалын харилцаа ямар байдаг бол. Тэдний нэг нэгэндээ хандаж буй хандлага, уур амьсгал, халамж анхаарал ямагт анхаарал татаж байдаг юм. Тэдний харилцан яриаг хэдхэн хором сонсоход л хэр аз жаргалтай амьдардгийг нь түвэггүй мэдэж болмоор. Тиймээс ч энэхүү ажиглалт маань энэ нийтлэлийг бичих шалтгаан болсон байж мэдэх юм.

Сүүлийн үед харилцаандаа өөрөөрөө бахадсан, өөрөөс нь өөр хүн байхгүй юм шиг аашлах эрчүүд олширсон юм шиг санагдах болов. Гэтэл жинхэнэ эр хүн бол хэзээд даруу байхыг эрмэлзэж, хайртынхаа төлөө хийсэн зүйлээрээ бахархдаг болохоос өөртөө бахаддаггүй баймаар.

Эрүүл хайрын харилцаа бол өгөөд, бас дахин өгдөг. Түүнээс биш өгөхгүйгээр аваад байхыг хайр гэдэггүй л болов уу. 50/50 хувийн харьцаа биш хоёр биендээ 100/100 хувь байх тийм л харилцааг жинхэнэ хайр гэх байх. Гэвч үүнээс эсрэгээрээ байгааг бид мэдэхгүй, гадарлах ч үгүй буруу хүнд зүрхээ найдаж өгчихөөд өөрсдөө өврөөрөө дүүрэн хүйтэн салхитай алхаж яваа юм биш байгаа. Тиймээс энэ тохиолдолд сэтгэл чинь дараахь 7 зүйлийг чамд мэдрүүлэх болно.

Чиний инээмсэглэл ховордсон

Нэгэн ухаантай хүний хэлсэн үг байдаг даа, чи мэдрэмжээ өөрөөсөө нууж чадахгүй гэж. Өөрөөр хэлбэл, бид харилцаандаа хэр сэтгэл хангалуун байгааг бидний мэдрэмж түвэггүй хэлээд өгдөг. Мэдрэмж заавал 100 хувь байх албагүй ч чамд ямар нэгэн байдлаар сөрөг зүйл мэдрэгдээд л эхэлбэл түүнийг тоолгүй өнгөрүүлж болохгүй шүү.

Хамгийн гол зүйл гэвэл аз жаргал, сэтгэл хангалуун байдал бол чамд хэрэгтэй хамгийн чухал зүйлс. Чи эдгээртэй байгаа цагт хаана явсан газартаа инээмсэглэх болно. Харин инээмсэглэл чинь цөөрөөд ховордоод эхэлбэл байдал сайн байна гэж хэлэхэд хэцүүхэн л юм.

 

Чи өөрөөсөө үүнийг байнга асуудаг болсон

Мэдээж, сэтгэл хөдлөлөө тухайн цагт нь байнга гаргаж, илэрхийлнэ гэдэг заримдаа түвэгтэй байдаг. Гэхдээ л сэтгэл хөдлөл бол аз жаргалтай хайр болоод харилцааны хамгийн чухал хэсэг. Бидний зүрх сэтгэлд өрнөж буй бүх мэдрэмжийг хамгийн үнэн бодитоор нь мэдэрч чадах цорын ганц хүмүүс нь бид өөрсдөө. Тэгвэл энэ мэдрэмж маань нэг л эргэлзээтэй санагдаад эхэлбэл харилцаанд чинь улаан гэрэл аслаа гэсэн үг. Хайрт чинь чиний төлөө бүрэн хичээл зүтгэл гаргахгүй, өгөхгүйгээр зөвхөн авах тухай л бодоод байгаа нь мэдрэгдээд байвал магадгүй “Үгүй” гэж хэлэх цаг нь болсон байж мэдэх юм.

 

Чамд цөхрөл мэдрэгддэг

Жинхэнэ хайрын харилцаа амьдралыг илүү сайхан болгох ёстой болохоос биш бүр л дордуулаад байна гэж юу байхав. Өөрөөр хэлбэл, чи хайртаасаа эрч хүч, урам зориг авдаг байвал хэлэх үг алга. Хайр, догдлол, аз жаргал гээд л.

Харин үүнийхээ оронд чи цөхөрч, няцаж, хаачихаа мэдэхээ байчихсан бол энэ харилцаа чинь хайрынх биш харин өөрийгөө золиослож буй хэрэг юм шүү. Хайран амьдрал, цаг хугацаагаа дэмий бүү асгаарай, бүсгүй минь.

 

Чи өөрийгөө алдаж байна

Чи хайрттайгаа байхдаа өөрийгөө ямраар мэдэрдэг вэ. Арай түүний хамтрагч биш харин яг л зарц шиг нь мэдрэгдээд байгаа юм биш биз. Чи хайртыгаа үргэлж л аз жаргалтай байлгах гэж хичээж байгаа ч хариуд нь эсрэгээрээ зүйлийг мэдрээд байгаа бол чи өөрийгөө алдаж буйн хамгийн эхний шинж. Энэ их хичээл зүтгэл дундаа чи өөрийгөө орхигдуулж, хэн байснаа, юу хүсдэг байснаа, юунд тэмүүлж байснаа ч мартах болно.

 

Нэг л хоосон…

Хамтдаа байхад, ярьж хөөрөхөд ч цаанаа л нэг хоосон санагдаад байна уу. Чиний хийсэн бүхний хариуд юу ч мэдрэгдэхгүй, хоосон орон зайнаас өөр юу ч харагдахгүй байгаа бол энэ харилцаагаа одоо зогсоо.

Аз жаргалтай хайр дурлал нэгэн чигт харсан сэтгэлээс эхэлдэг юм шүү. Хайртай хосууд хамгийн сайн хамтрагчид, хамгийн сайн баг байдаг. Харин ийм биш бол тэр чиний эр биш.
Чи түрүүлж амлалт өгдөг, харин тэр үгүй

Маш олон тохиолдолд эмэгтэйчүүд эрчүүдэд бууж өгч, тэдний хэлснээр амьдарч, амьдрал, үр хүүхдээ бүрэн бүтэн байлгах гэж хичээдэг. Харин эрчүүд орон дотроо л амлалт өгдөг болохоос амьдрал дээр түүн шигээ байхгүй байх нь элбэг.

Ингээд л олон эмэгтэйн зүрх шархалж хоцордог. Яагаад дандаа чи амлалт өгч, чи түүнийг хэрэгжүүлж, нөгөө хүн чинь зочид буудалд байгаа юм шиг амьдрах ёстой гэж…

Чи түүнийг алдахаас айдаг, тиймээс л хичээдэг

Мэдээж, бидний хэн нь ч гэсэн хайртай хүн нь өөрөөс нь холдох гэвэл түүнийг дэргэдээ авч үлдэхийн төлөө бүхнийг хийнэ л дээ. Гэвч ихэнхдээ үр дүн нь эсрэгээрээ гардаг биш билүү.

Жинхэнэ хайр дурлалд айдас гэж уг нь байх ёсгүй. Түүнийг явчихна гэж айхын оронд алдаагаа засна, хамтдаа бүтээнэ гэсэн бүтээлч сэтгэл тэнд ноёлдог.

Гэвч ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн үед бид өөрсдөө ч мэдэлгүй бүх чадлаараа өөрт хайргүй хүнийг дэргэдээ байлгах гэж хичээдэг. Дэргэд чинь үлдэх сэтгэлгүй болсон хүнийг тавьж явуулах зүрхтэй байгаарай, бүсгүй минь.

Нэгэнт нурам болсон газарт гал асаах гэж хамаг зүрх сэтгэл, оюун ухаанаа бүү гарзад. Харин нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэгийг санаж, илүү аз жаргалтай, илүү өнгөлөг, сайхан байхад анхаарлаа хандуулаарай.

Тэгээд ч амьдрал бол дэмий зүйлд үрэхэд дэндүү богинохон эд. Ялангуяа, чамд татагддаггүй эрд зориулахад бүр ч хайран. Цаг хугацааныхаа үнэ цэнийг мэдэр, өөрөө өөрийгөө хайрла.


Зүрхээ буруу хүнд өгсний 7 шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex