Хэрхэн таашаал авах вэ?

4739

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 40 хувь нь сексээс бүрэн таашаал авч чаддаггүй гэсэн судалгаа бий. Энэ нь эмэгтэйчүүд ихэвчлэн эрэгтэйдээ таашаал өгөхийн тулд өөрийгөө умартдатай холбоотой гэнэ шүү. Тэгвэл халуухан шөнийг хэрхэн бий болгох талаар зөвлөгөө бэлтгэлээ

1. Заавал шөнийг хүлээх хэрэггүй
Ихэнх хосууд шөнө унтахын өмнө секс хийдэг. Гэвч энэ нь тийм ч оновчтой сонголт биш юм. Ажлын стресс таны эрч хүчийг бууруулсан байдгаас гадна, нойрмог үедээ та идэвхтэй байж чадахгүй. Харин өглөөд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тестострены хэмжээ ихэссэн байдаг учир гайхалтай таашаалыг амсах боломжтой.

2. Амиа хичээ
Эмэгтэйчүүд өөрийн хамтрагчдаа хэт их санаа тавьснаар хамаг энергээ барж орхидог. Та сексээс илүү их мэдрэмж авахыг хүсч байвал амиа хичээх хэрэгтэй. Орондоо “Үзэгч”-ийн рольд тоглож, өөрийн таашаалдаа илүү их анхаарал хандуулвал та биеэ барихаа больж, толгойдоо буусан “дүрсгүй” санаагаа зоригтой хэрэгжүүлж чадна.

3. Амьсгалаа зөв хуваарил
Та сексийн үед хэтэрхий их амьсгааддаг юм биш биз? Ингэх нь урт амьсгал авахад хүндрэлтэй болгож, дур ханахад саад болно. Тиймээс тайван, аажуу байдлыг эрхэмлээрэй. Нэмэлт хүчилтөрөгч таны биеийг илүү мэдрэмтгий болгож, цусны хөөрлийг ихэсгэх болно.

4. Нүд рүү нь хар
Эмэгтэйчүүд сексийн үеэр хэт биеэ барьдгаас болоод хамтрагчийнхаа нүд рүү харахаас зайлсхийдэг. Гэвч түүний нүд рүү нь эгцэлж харах нь бие сэтгэлээрээ бүрэн холбогдох хамгийн сайн аргуудын нэг юм. Харцаараа бие биендээ таашаал солилцоорой. Ингэхдээ эхлээд нүд лүү нь харангаа тачаангуй инээмсэглэл бэлэглэ. Дараа нь илүү удаанаар нэг хараад үзээрэй. Ямартай ч урьдынхаасаа өөр байх болно.

5. Аль болох дуу гарга
Сексийн үеэр тааламжтай авиа сонсох нь сэрэлийг дээд цэгт нь хүргэдэг. Хэрэв та ямар ч дуу гаргахгүй бол тэр таны дурыг хэрхэн хөдөлгөхөө олж мэдэхгүй.


Хэрхэн таашаал авах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.