Энэ онд тарсан Солонгосын охидын хамтлагууд

“К-Поп” урсгал хүчээ авсаар байна. Хэдхэн жилийн дотор гайхалтай амжилт олж, барууны уран бүтээлчдээс дутахааргүй алдаршиж буй “К-Поп” өргөжин тэлсээр. Уг урсгалыг олон улсад таниулахад чухал үүргийг гүйцэтгэсэн хамтлагууд энэ онд ар араасаа харамсалтайгаар тарж буйг нь харъяа агентлагуудаас нь мэдээлсээр байгаа юм. Тэгвэл энэ онд тарж буйгаа зарласан Солонгосын охидын хамтлагуудын мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “CNN” агентлаг мэдээллээ. 

Wonder girls

“JYP” энтертайментад харъяалагддаг “Wonder girls” хамтлаг энэ оны хоёрдугаар сард албан ёсоор тарж буйгаа зарласан юм. Тус хамтлагийн гишүүд өөр өөр агентлагт харъяалагдаж эхэлсэн байна. “Wonder girls” хамтлаг “Tell me”, “Nobody” дуугаараа алдаршсан билээ. Хамтлагийн охид Америкийн “Та бүжиглэж чадах уу?” шоунд хүртэл урилгаар дуулж байсан юм.

2NE1

“К-Поп”-ын гол төлөөлөгч PSY, “Big Bang” хамтлаг харъяалагддаг “YG” энтертайментийн анхны охидын хамтлаг болох “2NE1” хамтлаг мөн хэдхэн сарын өмнө тарж буйгаа зарласан билээ. Өнгөрсөн оны дундуур тус хамтлагийн хамгийн отгон гишүүн хамтлагаасаа гарч буйгаа зарласан билээ. Харин энэ оны гуравдугаар сард “YG” агентлаг “2NE1” хамтлагийг албан ёсоор тарж буйг нийтэд зарласан.

I.O.I

Бусад агентлагуудад бэлтгэгдэж буй 101 дадлагажигчийн дунд зохион байгуулагдсан “Produce 101” төслийн шилдэг оролцогчид I.O.I хамтлагийн гишүүн болсон билээ. Тус хамтлаг жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ оны нэгдүгээр сарын 31-нд тарж буйгаа зарласан юм.

Rainbow

“DSP” энтертайментад харъяалагддаг “Rainbow” хамтлаг мөн энэ оны эхээр тарж буйгаа зарласан билээ. 2009 оны арваннэгдүгээр сард дэбютээ хийсэн юм.

Kara

“DSP” энтертайментад харъяалагддаг “Kara” хамтлаг мөн энэ оны нэгдүгээр сард тарж буйгаа албан ёсоор зарласан билээ.

4Minute

“Cube” энтертайментийн хамгийн алдартай охидын хамтлаг болох “4Minute” энэ оны хоёрдугаар сард тарж буйгаа зарласан билээ. 2009 онд анхны уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгосон юм.

Sister

Төгсгөлд нь хэдхэн хормын өмнө “Starship” энтертайментийн охидын хамтлаг болох “Sister” хамтлаг тарж буйгаа албан ёсоор зарлалаа. Тус хамтлагийн дөрвөн гишүүн өөрсдийн гараараа бичсэн захидалуудаа олон нийтийн сүлжээнд байршуулж, долоон жил хамт байсан фэнүүддээ талархаж буйгаа мэдэгдсэн байна. Одоогоор хамтлаг ямар шалтгааны улмаас тарж буй нь нууц хэвээр байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг 

shuud.mn


Энэ онд тарсан Солонгосын охидын хамтлагууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.