Эрчүүд өөрсдөөсөө илүү эмэгтэйчүүдэд дургүй гэж үү?

9c67d2ebf6f5b0d5big

Үнэнийг хэлэхэд ихэнх эрчүүд бүсгүйчүүдийг ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахихыг нь харахыг хүсдэггүй нь нууц биш юм. Тэгвэл эрчүүд маань юунаас тэгтлээ их эмээдэг юм бол?

  • Хэргийн учир нь өрсөлдөөнд байгаа юм. Эрчүүд бүсгүйчүүд биднээс хамаагүй илүү ухаантай гэдгээ харуулах гэж оролддог. Эрчүүдийн гол түгшүүр нь түүний хайртай эмэгтэй нь өөрөөс нь илүү ухаантай бас аливаад амжилттай байх бий гэдэгт оршдог байна.
  • Найз бүсгүйгээ аль эсвэл эхнэрээ албан ажилдаа амжилт гаргаж, тушаал ахих бүрт өөрийгөө түүнээс тэнэг бас ямар ч арчаагүй дорой нэгэн юм байна хэмээн бодож эхэлдэг.
  • Бүсгүй та нөхрөө найз нөхдийнх нь дэргэд одоо байгаа байр байдлынх нь талаар зэмлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулах гэж оролдсоны хэрэггүй юм шүү.
  • Оюун ухааны хувьд өөрөөс нь хамаагүй илүү бүсгүйчүүдээс эрчүүд болгоомжилж зарим тохиолдолд үүнээс болж салах ч тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тэгвэл энэ тохиолдолд яах ёстой вэ?

  • Хэрэв та хайртай хүнээ мөн ажлаа алдахыг хүсэхгүй байгаа бол түүнтэй эвтэйхэн ярилцаж, ойлгуулж хэлэх хэрэгтэй.
  • Өөрийгөө түүнээс илүү ухаантай бас амжилттай яваагаа хэзээ ч бүү сануулж хэлж байгаарай.
  • Өөрийнхөө албан тушаалыг хайртай хүнийхтэйгээ харьцуулж бүү ярьж байгаарай.
  • Түүний удирдах чадвар болон, ажлаа гүйцэтгэж байгаа байдлыг нь үнэлж байх хэрэгтэй.
  • Дарга болон хамтран, ажилладаг хүмүүсийнхээ ажлын идэвхгүй байдал, түүний санал санаачилгыг унтраадаг талаар гомдоллоход та түүнийг анхааралтай сонсож, ойлгож байх нь зүйтэй. Учир нь өөрийгөө таниас түр зуурын цаг хугацаанд хоцорч яваа хэмээн бодох төдийгүй санаа сэтгэлээр аль болох бага унах болно.

Эрчүүд өөрсдөөсөө илүү эмэгтэйчүүдэд дургүй гэж үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.