Дуучин Мадонна аялан тоглолтоо завсарлан, залуу амраг Брахим Заибатын хамт Парист очжээ.
Мадонна зөвхөн хайртаа ч биш Рокко, Мерси, Дэвид хүүхдүүдээ авч явсан гэнэ. Хүүхдүүд ээжийгээ найз залуутайгаа зугаалахад саад болохгүй байгаа бөгөөд Ritz зочид буудалд ихэнх цагаа өнгөрөөж байгаа аж.
Парисын Дарь эхийн сүмээс эхлээд жуулчдын очих дуртай газруудаар Мадонна Брахимын хамт очихдоо байнга хөтлөлцөн явж байжээ. Дугуй таксигаар явах үедээ хайртай хос тэврэлдэж байсан гэнэ.
М.ДАВАА /INFO/