Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг эхнэрээс нь салгасан хэргийн эзэн

3fpti9uaucu7rpuju61eb7raga_b

“Амьдарлоги” кинонд сонгогдон эх орондоо танигдсан Б.Янжиндулам эндээ нэг “чөдөр”-тэй болжээ. Сошиал медиад хурган од энэ охин БНСУ-д жүжигчний мэргэжил эзэмшин суралцаж төгссөн гэсэн гоё CV-тэй. Гимнастикийн тамирчин байсан оюунлаг боловсон охин олны нүдэнд торон торсоор эцэст нь гэгээн хүсэл нь биелэв бололтой. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугартай романслаж бүр ил цагаан болсон яриа тэр зүгээс гарч эхэллээ. Олны танил фэйсбүүк од охидын эцсийн зогсоол чинээлэг айлын хүүтэй болзох байдаг нь нууц биш. Юу гэж л хэдэн “халтар” лайкны төлөө зургаа чармайн авахуулж фото программаар зургийн хуар шиг үзэсгэлэнтэй болтол нь янзалж цаг заваа үрж суух билээ. Б.Янжиндуламын хувьд зургаа мэргэжлийн түвшинд янзалдаг гэдгээрээ нэртэй. Амьдрал дээр зураг шигээ биш гэлцдэг. Залуу охины хувьд тэгтлээ засварлах юм баймааргүй нас. Төгсөд тэмүүлж байгаагийн л илрэл юм уу даа. Б.Янжиндулам өмнө нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй үерхэж Европын орноор зугаалах шиг болж байсан. Энэ удаад Э.Батшугар зүгээр ч нэг болзох биш бүр гэргийгээсээ салахдаа тулан романслаж байна гэхээр харилцаа гүнзгийрсэн бололтой шүү. Боломжийн амьдралтай гэр бүлүүд дунд “хар муур” гүйх нь хэцүү ч юм даа.

Д.Сэргэлэн

grandnews.mn


Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг эхнэрээс нь салгасан хэргийн эзэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.