Хөхөө саах тусам сүү сайн ордог юм шүү, ээжүүд ээ!

B9tPaoUIEAAq_Ag.jpg large
Хүүхдээ хөхний сүүгээрээ цатгаж, илүү их сүүтэй болохыг хүсдэггүй эх хүн гэж хаана байх билээ. Гэвч ямар хүссэнээр болох биш. Зарим тохиолдолд ээжүүд бид сүүгээ ихэсгэх гэж байгаа нь энэ гээд өөрсдөө таргалаад л дуусдаг биш гэж үү. Тэгвэл мэргэжлийн эмч нар хөхний сүүг саалтуур ашиглан хоёр дахин ихэсгэж болно гэдгийг баталжээ. Энэ талаар хамтдаа сонирхъё.

Хамгийн гол нь та хүүхдээ хөхүүлснийхээ дараа хөхөө зөв сааж, бүрэн суллаж чадах ёстой. Хөхний сүү суларсныг таны бие мах бод юу юунаас илүү мэдрэх тул дахин сүү ялгаруулах үйл ажиллагааг шууд л ногоон гэрлээр эхлүүлдэг байна. Ингээд л маш хурдан хугацаанд танд сүү дахин нэмж орох болно. Харин та хүүхдээ хөхүүлэх бүрийн дараа хөхөө бүрэн суллаж чадах ёстой юм байна.

Ялангуяа, энэ техникийг дөнгөж төрсөн эхчүүд сайн мэднэ дээ. Учир нь дөнгөж төрсний дараа хөхнөөс гардаг маш бага хэмжээний хар уургийг хүүхэддээ хурдан амлуулж, хөхөө уурагнаас нь сулласнаар сүү орох үйл явц эхэлдэг. Энэ л үүний маш том нотолгоо юм шүү.

Харин хөхөө саахгүй, хүүхдээ хангалттай сайн хөхүүлэхгүй бол сүү орох үйл явц ч бас удааширдаг юм байна шүү.

Тиймээс энд хөхөө хэрхэн сааж, сүүгээ ихэсгэх талаарх 4 алхмыг бичлээ.

#1: Алхам нэг: Хоёр хөхөө хоёуланг нь саа

Бид хүүхдээ хөхүүлчихээд нэг хөхөө л саачихаад, нөгөөхийг нь саах гэхээр залхуураад байдаг шүү дээ. Тэгж болохгүй нь байна. Хоёр хөхөө хоёуланг нь сааж сурвал сүү орох үйл явц илүү хурдан, бас чанартай байдаг аж. Гарт эвтэйхэн, чанартай саалтуур ашиглахыг зөвлөж байна.

#2: Алхам хоёр: Хөхөндөө массаж хий

Хөхөө дахин сүү ороход нь тусалж, цэгүүдийг нь идэвхжүүлэх зорилгоор гараараа зөөлөн массаж иллэг хийж байгаарай. Хурууныхаа өндгөөр хөхөө тойруулан зөөлөн иллэг хийгээрэй.

#3: Алхам гурав: Хөхөө сааж эхэл

Хөхнөөс сүү дуслах хүртэл зөөлөн сааж эхэл. Нэг хөхийг саахад 15-20 минут ордог байна. Ингээд саасныхаа дараа дахин массаж хийгээрэй.

#4: Алхам дөрөв: Гараараа саа

Нэг хөхөө амарч байх зуур нөгөө хөхөндөө гараараа иллэг хийж мөн зөөлөн саах үйл явцыг тасралтгүй хийгээрэй. Ингээд хөхөө сааж дуусмагц дараагийн хөхүүлэх цаг хүртэл амрааж, сүү оруулна. Энэ үйлдлийг өдөрт хэд л бол хэд давтаж болно. Ингэснээр бие мах бод тань илүү их сүү үйлдвэрлэх ёстой юм байна гэж ойлгон таны сүү таны хүссэн шиг ихсэх болно.


Хөхөө саах тусам сүү сайн ордог юм шүү, ээжүүд ээ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex