УДЭТ-ын жүжигчин А. Ганчимэг: Хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан хамгийн нандин мэдрэмж

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс чинь яриагаа эхэлье

-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хамгийн сүүлийн киноны хувьд “Наран мандах нутаг” гээд дөчин ангит сериал Боловсрол телевизээр саяхан гараад дууссан, 6сарын 1 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон улсын эмэгтэйчүүдийн төвөөс санаачилсан ‘’Thank you mum’’ гээд богино хэмжээний shortfilm хийгдсэн. Театрын хувьд хамгийн сүүлд “Тэнгэрийн хүү”шинэ түүхэн уран бүтээл тоглосон. Тэгээд баяр наадмыг тохиолдуулан 7, 8, 10-ны өдрүүдэд жүжгээ дахин тоглож байгаа. Театр маань байнга наадмын нээлтэнд ирж оролцдог уламжлалтай. Энэ жил ч мөн адил оролцохоор бүх уран бүтээлчид мааань одоо бэлтгэл дээр нь ирчихсэн байж байна.

-Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?

-Хүүхэд нас минь хотод өнгөрсөн. Аав ээж хоёр маань эгч бид хоёрыг цэцэрлэгт явуулж байгаагүй. Өвөө маань бид хоёрыг хараад гэртээ өнждөг байсан. Сургуульд ороод дугуйлан секцэд их явдаг байсан. Хамгийн эхлээд “Хуучин цэрэг” гээд акробатын дугуйланд явдаг байсан тэгээд сүүлд нь уран нугаралтын дамжаанд яваад тэндээсээ драмын дугуйланд ороод  арван жил маань өнгөрсөн.

-Таныг залуу жүжигчид дотроо илүү сайн, чадварлаг нь гэж хэлж болно. Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Баярлалаа. Түрүүн олон дугуйланд явдаг байсан гэсэн дээ. Манай ээж энэ бүхэнд оруулж өгдөг байлаа. Хүүхдийн ордны драмын дугуйлан чинь их гоё. Үеийнхээ олон найз нөхөдтэй болно. Нийлж байгаад  бид нар чинь бяцхан жүжиг тоглоно. Амьхандаа л жүжиглэж байгаа юм шдээ (инээв). Тэрнээс хойш үнэхээр гоё санагддаг болсон. Тиймээс 10 жилээ төгсөөд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр би СУИС-д конкурсдана. СУИС-ийн жүжигчний ангид орно гээд л шийдсэн. Тэгээд тэнцэж, жүжигчин мэргэжлээрээ төгсөөд одоо ажиллаж байна даа..

-Таны ярилцлагыг чинь уншиж байсан л даа. Танай гэр бүлд ямар ч урлагийн хүн байдаггүй гэсэн байсан. Таныг хамгийн ихээр дэмждэг хүн тань хэн бэ

-Тиймээ манай гэр бүлд ерөөсөө ч урлагийн хүн байдаггүй. Намайг манайхан бүгд дэмждэг. Гэр бүлийнхэн, хамаатан садан гээд л. Хамгийн анх СУИС-д орчихсон байхад өвөө маань цагаан сараар хүмүүс ирэхээр “манай охин тэгсэн, миний охин ингэсэн” гээд л яриад байдаг байсан. Ерөнхийдөө бол бид нар чинь хамт олноороо ажилладаг мэргэжил болохоор өдөр шөнөгүй байнга бэлтгэл сургуулилттай байдаг. Орой шөнийн цагаар  гэртээ очно, заримдаа бүр хонохгүй тохиолдол ч гардаг. Тэр болгонд манай гэр бүлийнхэн намайг дандаа дэмжиж туслаж ойлгож байдаг.

-Таныг түүхэн дүрд тоглохыг хүсдэг гэж сонсож байсан юм байна. Тэнгэрийн хүү гээд л нэлээн хэдэн түүхэн дүрүүдэд тоглолоо.

-Монголчууд бидний ганц бахархдаг зүйл маань түүх.  Түүхээрээ бид бахархаж, ийм удам судартай юм шүү хэмээн бардамнаж омогшдог. Тийм ч учраас түүх гэдэг маань маш их гайхамшигтай байдаг.  Би ч гэлтгүй бусад жүжигчид маань бүгд л түүхэн жүжиг, кинонд өөрийгөө мөнхлөх юмсан гэж хүсдэг байх.  “Тэнгэрийн хүү”, “Сарны цагаан цус” гээд олон сайхан жүжгүүдэд Драмын театрд орсноосоо хойш тоглолоо. Сэтгэгдэл мэдээж өндөр байлгүй яахав. Түүх маань өөрөө бодит болоод өнгөрсөн үйл явдал учраас бид түүхэн жүжигт тоглохын өмнө маш их судалгааны ажил хийдэг. Бид нар зохиож юмуу ямар нэгэн юмыг нь шинэчилж дураараа өөрчилж болохгүй. Дээр үед хүмүүс ямар хувцас өмсдөг байсан, ямар уламжлалтай байсан, яаж харьцдаг байсан, ямар шүтлэгтэй байсан зэргийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас олон эрдэмтэн профессоруудаар лекц уншуулж сайн судалж байж уран бүтээлүүдээ тоглодог.

-Анх дэлгэцийн урлагаар гарч ирсэн бол одоо тайзны урлагт ч бас хүч үзэж байгаа. Таны хувьд аль нь илүү таалагддаг вэ?

-Хоёулаа л адилхан жүжигчин хүнээс ур чадвар, сэтгэл зүрх шаардана. Гэхдээ театрын урлаг бол амьд урлаг учраас илүү ур чадвар шаарддаг. Тийм ч учраас манай улсад ганцхан драмын театр байдаг шүүдээ. Театр гэдэг маань амьдралын тусгал ч гэж ярьдаг. Жүжигчин болоод төгссөн хүн бүр энэ театрт орохыг хүсдэг. Тайзан дээр хоёр цагийн турш тухайн дүрдээ бүрэн гүйцэд ороод түүнийг нь хүмүүс үзчихээд  театраас гараад жүжгээрээ юуг илэрхийлж ойлгуулах гэснийг мэдэрдэг. Дэлгэцийн урлагийн хувьд давуу тал нь хальсанд бичигдээд түүх болно. Жишээ нь: би  залуудаа кинонд тоглолоо гэхэд 50 хүрээд үр хүүхдэдээ “эмээ нь ийм байлаа” гээд үзүүлж харуулах хамгийн том боломжтой зүйл. Тэгэхээр хоёулаа л надад таалагддаг.

-Та жүжигчин биш байсан бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол

-Хэрвээ би жүжигчин биш байсан бол сэтгүүлч болох байсан байж магадгүй. Би арван жилээ төгсөөд СУИС-д шалгалт өгчихөөд “за байз тэнцэхгүй бол яанаа” гээд бодож байлаа. Тэгээд сэтгүүлчийн л шалгалт өгнө дөө гэж бодож байсан . Ямар ч байсан би хүссэндээ хүрээд СУИС-д тэнцсэн учраас төгсөөд, энэ мэргэжилдээ үнэнч ажиллаж байна даа

-Хайр гэж яг юу вэ? “хайрлах хардах хамт оршдог” гэдэгтэй санал нийлдэг үү?

-Хайрыг хүн болгон л өөрийнхөөрөө тайлбарладаг. Зарим нь тасалгааны цэцэг ч гэсэн байдаг. Миний хувьд хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан, хамгийн нандин мэдрэмж. Хайртай бол хартай гэдэг. Хардахаасаа илүү тэр хүнийг харамлах нь илүү аятайхан санагддаг. Жишээлбэл, миний хайртай залуу намайг бусдаас харамлавал хайртай гэснийх нь илэрхийлэл байх гэж бодож байна. Тэгэхгүй учир зүггүй л чи би, тэглээ ингэлээ гээд л байвал үнэхээр хэцүү. Гэхдээ ерөнхийдөө бол байх л ёстой зүйл. Огт байхгүй бол тэр чинь хайргүйн шинж. Хардалт дэндэхээрээ өвчин болоод тэр нь өөрийг нь болон хайртай хүнийг нь стрессдүүлээд сүүлдээ бие биенийгээ ч ойлгохгүй, бий болгосон амьдрал, хайр дурлал нь сүйддэг. Тийм учраас дозыг нь яг алтан дунджаар бариад, хэтрүүлэхгүй л байх ёстой юм болов уу.

-Хүн бүхэн математикч болох албагүй гагцхүү эцэг эх болно гэдэг шүү дээ. Та ямар ээж болохыг хүсдэг вэ?

-Би ямар ч байсан гурав юмуу дөрвөн хүүхэдтэй болно гэж боддог. Гэхдээ юмыг яаж мэдэхэв яаж ч магадгүй л дээ. Мэдээж эмэгтэй хүн бүр сайн ээж болохыг хүсдэг. Би ч гэсэн яг тийм болохыг мөрөөддөг. Тэгээд хамгийн гол нь эмэгтэй хүний хамгийн сайхан зүйл нь өөрөөсөө үрээ төрүүлээд өсгөж бойжуулах. Би ч гэсэн удахгүй ээж болох байх.  Сайн ээж л болохыг хүсч байна. Тэрнээс өөр ямар ээж болохыг хүсэхэв дээ.(инээв)

-Хүн бүхэн аз жаргалтай болохыг хүсдэг. Таны хувьд аз жаргал гэж чухам юу юм бол

-Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэсэн үг байдаг шүү дээ. Байнга жаргаад л инээгээд яваад байна гэж юу байхав. “Өглөө ажил руугаа орой гэр лүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтай” гэдэг. Хүн өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ амжилттай ажиллаад,  гэр бүл, найз нөхөдтэйгээ байхад өөрт сэтгэл хангалуун,  мөн юунд ч санаа зоволгүй байх нь миний хувьд аз жаргал гэж бодож байна. Гэхдээ хүн ямар ч юмнаас кайф авч болно. Хааяа найзуудтайгаа уулзаад юм ярин суух үнэхээр сайхан. Стресс тайлагдаад л инээлдээд суух ч аз жаргал.

-Таны бодлоор манай улс хөгжиж байна уу?

-Яг үнэндээ бол хөгжөөд ч байгаа юм шиг, хөгжихгүй байгаа ч юм шиг. Зарим хүмүүс маань “өө эх орон маань сайхан болж байна” гэж байхад  зарим нь “хөгжихгүй байна улам л дордоод байна” гэж хэлж байна. Үнэндээ бол дэлхийн бүх хүмүүс байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдэг. Тэр тусмаа Монголчууд бид. Гэвч газар нутгаа ухаж сүйдлээд, гол горхио бохирдуулаад л. Ингэсний эцсийн үр дүн бид нар болон бидний гэр бүл үр хүүхэд дээр л бууна. Угаасаа юм гэдэг чинь байнга хувьсаж өөрчлөгддөг. Эх дэлхий маань биднээс заавал хариугаа авна гэж би дотроо боддог. Улсын хөгжлийг иргэдийнх нь амжиргааны төвшингөөр нь авч үздэг.
Манай улсын хөгжлийн түвшин бол маш доогуур. Хамгийн наад захын жишээ нь цалингийн доод хэмжээгээр хичнээн хүн цалинжиж байгаа билээ, ажлын байр ямар байгаа билээ, ажилгүйчүүдийн тоо хэд байгаа билээ, архидалт хэр их байгаа билээ. Нийгмийн шоудалт, архидалт бараг хэрээс хэтэрсэн гэхэд хилсдэхгүй. Үүнийг хүн бүхэн л мэдэж байгаа байх. Тиймээс би Монголын хөгжил сайхан байна гэж хэлэхгүй ээ. Гэхдээ манайхан чинь амны бэлэгээс ашдын бэлэг гэдэг болохоор сайхан болно доо гээд итгээд найдаад л байгаа болохоос биш нүдэнд харагдахаар сайхан зүйл болохгүй л байна.

-Таны тоглож байсан дүрүүдээс хамгийн хайртай дүр?

-Бүгд л бид нарын сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шигэсэн болохоор сайхан байдаг. Гэхдээ театрт ороод хамгийн анх авсан “Сарны цагаан цус” жүжгийн бага хатны дүр болон “Тэнгэрийн хүү” жүжгийн хатны дүрдээ маш их хайртай.

-Ярилцсанд баярлалаа. Таныг СТА болон МУГЖ гээд л баярт мөчүүдээр тань уулзна гэдэгт итгэлтэй байна. Уншигчдадаа хандаж

-Хүн болгон өөрийн гэсэн тэмүүлэл зорилготой байдаг. Хамгийн гол нь тэрэндээ зүтгэж, дайран ирэх саад тотгорыг даван туулж чадах юм бол юм бүхэн болдог, бүтдэг гэж би боддог. Тийм учраас манай залуучууд хэн нэгэнд мууг бодолгүйгээр сайхан энергитэй байгаасай. Бид чинь юмыг болох байлгүй дээ гэсээр байгаад л сайхан болгодог түмэн. Монгол улс маань хөгжин дэвшиж улам сайхан болох болтугай.
Ард түмэн маань ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр ачааны хүндийг үүрэхгүйгээр сайхан амьдрах байхаа гэдэгт би итгэдэг. Удахгүй улсын их баяр наадам болох гэж байна. Бүгдээрээ маш сайхан хамгийн гол нь “зөв зохистой” наадацгаагаарай гэж хүсэн ерөөе.

Ярилцсан Э.Заяажаргалwww.UNEN.mn

раскрутка сайтараскруткасайтаwihack mobile скачать 4pdaаквалоо ценаэкспресс займ деньги до зарплатыslots of vegas no deposit bonus free chipjapanese dubai escortscasino slot oyunubeste-onlinecasinos.comзаповедник озера маньяра животныефитнес клуб марьино с бассейномзаявление на получение кредита образец сбербанкмгновенный кредит онлайнсрочно нужны деньги 5000 рублейдам деньги в долг калугаотдых в греции в маедать деньги в долг онлайнpicnic sketch in new yorkтур отдых болгарияповреждения средней тяжестиfunny party cartoon imagesкак разместить рекламу на гуглепродвижение корпоративного сайтадеревянный дом самарамикоплазмы у женщинпортативные колонки 6 вт


УДЭТ-ын жүжигчин А. Ганчимэг: Хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан хамгийн нандин мэдрэмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.