Төрсний дараа чамайг секс хатан болгох байгалийн бэлгүүд

Article cover pic

Маш амархан хийж болох энгийн дүгнэлт бол хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн сексийг яг өмнөх шигээ мэдэрч чадахгүй. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүн төрүүлэх гэж бидний умай, үтрээ маш их ачаалал авч, булчин нь тодорхой хэмжээгээр суларсан байдгаас тэр.

Гэвч азаар төрснөөс хойш нэг жилийн дараа энэ мэдрэмж арай өөр болдог байна.

Энд бас нэгэн эндүүрэл байдаг нь хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүд төрсний дараа хурдан хугацаанд бэлгийн харилцаанд орж болдог гэсэн ойлголт юм. Үнэн хэрэгтээ адилхан л хүн төрүүлсэн хүмүүс шүү дээ.

“Хамгийн түрүүнд эмэгтэйчүүд өөрсдийнхөө үтрээг яг л баян хуур шиг өргөсөж, хумигддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн тампон хийх, эсвэл бэлгийн харьцаанд орох нь хүүхэд төрүүлэхээс хамаагүй өөр зүйл шүү дээ. Гэвч бие мах бод өөрөө энэхүү байгалийн үйл явцыг хийхэд үнэхээр гайхалтай зохион байгуулалттайгаар бэлтгэгдсэн байдаг. Хүүхэд умайд салиагаар бүрхэгдсэн байдаг учраас төрөх замыг гэмтээлгүй төрдөг юм шүү дээ” гэж эмэгтэйчүүдийн нэгэн эмч учирлаж байсныг санав.

Бидний үтрээ зөвхөн хүүхэд төрүүлээд л тэр чигтээ сунаад үлдчихдэггүй, харин ч эргээд хэвэндээ орох чадвартай гайхалтай эрхтэн. Үүнийг ч олон эмэгтэй амьдралаараа нотолсон нь бий.

“Үтрээгээр төрөх нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэснээр өөрөөрөө төрсөн эмэгтэйчүүдийн дур тавилт тэр хэрээр нэмэгддэг. Гэвч тухайн эмэгтэйн аарцагны булчин угаасаа сул бол энэ боломж бас л багасдаг.

Өөрөөрөө төрсний дараа эмэгтэй хүний төрөх үеийн даавар арилснаар өөртөө итгэх итгэл, хүч чадал, сексээс сэтгэл ханамж авах зэрэг нь мөн л нэмэгддэг. Тиймээс ч маш олон эмэгтэй үтрээгээр төрсний дараа сексийн амьдралдаа эргэлт хийж чадсан байдаг” хэмээн нэг судалгаанаас олж уншлаа.

Эндээс үзвэл эмэгтэй та өөрөөрөө төрсний дараа бэлгийн дур хүсэл арилна гэж санаа зовох хэрэггүй байх нь. Бас төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллох үед үтрээ хуурайшдаг гэдгийг бүү мартаарай. Иймд зориулалтын чийгшүүлэгч тос, түрхлэг түрхэж байгаарай.

Хагалгаагаар төрсний дараахь өвдөлт

Заримдаа хагалгаагаар төрсөн эхчүүдэд бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх нь байдаг аж.

Саяхан төрсөн эхчүүдэд зориулсан сургалтанд сууж байх үед хагалгаагаар төрсөн эхчүүдэд секс хийх үед өвдөлт мэдрэгддэг талаар оролцогч хүүхнүүд ярьж байсныг санав. Эмэгтэйчүүдийн эмч нарын хэлж буйгаар зарим эмэгтэйд тохиолддог энэ хачин үзэгдэл нь 6-12 сарын дараа аяндаа зүгээр болдог гэнэ. Бас эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө мэдээлэл авахыг бас зөвлөсөн.

Төрсний дараах секс

Ихэнхдээ эрчүүд эхнэрээ хагалгаагаар төрсөн бол бие нь огт өөрчлөгдөөгүй, бараг л бүх зүйл хэвээрээ байгаа гэж боддог. Гэвч тийм байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ нь, үтрээгээр төрсний дараа сексийн амьдрал орвонгоороо өөрчлөгддөг гэдэг шиг л худал зүйл.

Тэгээд ч хагалгаагаар төрөх нь өөрөөрөө төрснөөс илүүтэйгээр сексийн таашаал авахад нөлөөлдөггүй гэдэг нь ч батлагдаагүй юм.

Эмэгтэйчүүдийн бодит жишээ +

Төрсний дараахь сексийн амьдралынхаа талаар манай сайтын уншигч эхчүүд бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм. Тэдний заримаас доор нийтлэв.

1. “Миний хэлэхийг хүсдэг нэг чухал зүйл бол төрсний дараа сексийн амьдрал шал өөр болдог. Би хүүгээ төрүүлсний дараа сексийг ийм сайхан байдгийг сая л мэдэрч байна. Би нөхрөөсөө “Минийх ямар байна, хэвэндээ байна уу, яаж байна” гэж асууж үзсэн. Манай нөхөр намайг илүү сайхан болчихжээ гэдэг юм. Бидний харилцаа илүү их таашаал, аз жаргалтай байгаа

2. “Би өөрөөрөө төрсөн. Төрснөөс хойш миний бие яг л дахин төрсөн юм шиг санагдах болсон.

3. “Би хагалгаагаар төрсөн л дөө. Төрснөөс хойш бэлгийн харьцаанд ороход өвдөлт мэдрэгддэг болсон. Яг 6 сар энэ нь үргэлжилсэн. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа 4 сар орчим хугацаанд секс хийх нь түвэгтэй, өвдөлттэй санагддаг байсан.

4. “Би хоёр хүүхдээ өөрөөрөө төрүүлснээс хойш миний хувьд секс тийм ч сайхан байхаа больсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм

5. “Би 4 хүүхдээ дөрвүүлэнг нь өөрөөрөө төрүүлсэн. Үүнээс хойш нөхөр маань надаас таашаал авч чадаж байгаа болов уу гэж маш их шаналдаг болсон. Би төрснийхөө дараа маш хурдан жингээ хаясан. Гэхдээ миний үтрээ маш суларсан байсан нь надад хэцүү санагддаг байлаа. Би төрөөд тийм ч удалгүйгээр бэлгийн харьцаанд орж эхэлдэг. Ингэснээр ханьтайгаа илүү сайн ойлголцоно гэж боддог. Хүүхэд л гол болохоос биш тэр таашаалыг бид өөрсдөө хичээвэл авч чадна гэдэгт ч итгэдэг болсон. Манай нөхөр ч надад дандаа урам өгдөг. Бүх зүйл мэдээж нэг хэвэндээ байхгүй шүү дээ”


Төрсний дараа чамайг секс хатан болгох байгалийн бэлгүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.