Рэппэр T.O.P хамгийн багадаа 18 сарын ял авч магадгүй

Big-Bang-TOP-131559-53304235

BigBang хамтлагийн рэппэр T.O.P хар тамхи буюу марихуан хэрэглэдэг байсан нь тогтоогджээ. Түүнийг мөрдөн байцаах ажил өчигдөр буюу зургаадугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд одоогоор түүнийг Сөүлийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс үргэлжүүлэн шалгасаар байгаа аж.

Түүний үсэнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд 2016 оны 10-р сард хэрэглэж байсан нь тогтоогджээ. Үүгээр ч зогсохгүй 20 настай дадлагажигч охинтой хамт гэртээ гурван ч удаа мансуурч байжээ. Тэрхүү “Хан” гэгч дуучин болохоор бэлтгэгдэж буй охин бүх хэргээ хүлээсэн бөгөөд мэдүүлэгтээ “T.O.P марихуаныг маш сайн мэддэг. Тэр намайг мансуурахыг санал болгосон” гэсэн аж. Мөн T.O.P-ийн агентлагаас энэхүү мэдээлэл гарсны дараа “Энэ бүхэн үнэн. Бид чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна” хэмээн мэдэгдсэн нь асуудлыг улам дэвэргээд байна. Гэвч рэппэр T.O.P энэ мэдэгдлээс яг цагийн дараа “Би марихуан гэж мэдээгүй, би зөвхөн электрон тамхи л татсан” хэмээн албан ёсны мэдэгдэл хийжээ.

Агентлагаас нь түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн нь үнэн хэмээн мэдэгдсэн ч түүний өөрийнх нь мэдэгдэл зөрсөн нь хүмүүсийг гайхшруулаад байгаа юм. Хамгийн хачирхалтай нь цэрэгт явахаасаа өмнө өгсөн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэж байсан нь илрээгүй байсан аж.

Мөн Сөүлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах албанаас түүнийг хамгийн багадаа 18 сарын хорих ял авч магадгүй хэмээжээ.

Олон нийтэд хамгийн үлгэр жишээч байх ёстой уран бүтээлч хүн ийм хэрэгт холбогдсон нь олны дургүйцлыг хүргээд зогсохгүй зарим телевизийн нэвтрүүлгүүд түүнийг гаргахаас татгалзжээ. Тухайлбал “I Live alone” нэвтрүүлгийн өнөөдрийн анги дээр T.O.P-ийн зураг хэдхэн секунтэд гарч өнгөрөх байсан бөгөөд түүний зургийг сарниулж гаргана гэдгээ урьдчилан мэдэгджээ. Учир нь түүний зургийг нийтэд ил гаргах нь өөрсдийнх нь контентэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: 


Рэппэр T.O.P хамгийн багадаа 18 сарын ял авч магадгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.