Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг шалтгаан

07apr-endo_2527277b

Сар бүр 5-7 хоногийн хугацаанд бид сарын тэмдэг гэх найзтайгаа учирдаг билээ. Сарын тэмдэг нь эмэгтэйчүүд бидний эрүүл мэндэд маш хэрэгтэй мөчлөг хэдий ч зарим охид бүсгүйчүүдэд маань ихээхэн хүнд үе болон хувирдаг. Сарын тэмдэг ирэхээс өмнө, ирсэн үед, ирсний дараа гээд бүсгүйчүүдийн биеийн онцлог болон бусад шалтгаануудаас болоод маш их өвдөлт, зовуурыг дагуулан ирдэг. Харин энэ удаагийн нийтлэлээрээ сарын тэмдгийн өвдөлт юунаас болдог, шалтгаан нь юу байдгийг бүсгүйчүүддээ таниулахыг зорилоо. Сарын тэмдгийн өвдөлтийг шалтгаанаас нь хамаарч 2 бүлэгт ангилдаг. Үүнд:

  • Анхдагч

Энэ нь ихэвчлэн эрүүл, залуухан бүсгүйчүүдэд тохиолддог ба тодорхой онош болон эмчилгээгүй хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн нуруу өвдөх  байдлаар илэрдэг. Үүнийг тайлбарлахдаа умайн ханын эсүүдэд үүсдэг простагландин хэмээх биологийн идэвхт бодисын үүсэл их байгаагаас шалтгаалдаг гэдэг.

  • Хоёрдогч

Умайн эсвэл, аарцгийн эрхтний өвчин гэх мэт ямар нэг өвчний улмаас үүсдэг өвдөлт юм. Энэ хүү өвдөлт нь бүсгүйчүүдэд маань хамгийн түгээмэл тохиолддог эндометриоз буюу зөвхөн умайн хөндийд байдаг эсүүд умайн хөндийгөөс өөр газар илрэх, умайн хоргүйн хавдар, зэс агуулсан ерөндөг умайн дотор тавиулах, бэлгийн замын халдварт өвчин, стресс болон сэтгэл түгшилт, харшил өгөх чанар муутай ариун цэврийн хэрэглэл зэргээс шалтгаалдаг байна.

Хоёрдогч шалтгаанаас үүссэн өвдөлтийг намдаах, эмчлэх бүрэн боломжтой байдаг тул өөрийн өвдөлтийн шалтгааныг эмчид үзүүлэн тодорхойлуулаад шаардлагатай бол эмчилгээ хийлгүүлээрэй. Мөн гэрийн нөхцөлд авч болох үр дүнтэй аргуудыг танд зөвлөж байна.

  • Хэвлийн доод хэсэг буюу хүйсний доод хэсэгт бүлээн жин тавих
  • Хэвлийн доод хэсэгт зөөлөн иллэг хийх
  • Халуун, бүлээн шингэн зүйл их уух
  • Хөнгөн хоол бага хэмжээгээр олон давтамжтай идэх
  • Хөнгөн дасгал, иог, бясалгал хийх
  • Үрэвслийн эсрэг эм уух
  • Зөөлөн шүршүүрт орох
  • Ариун цэврийн хэрэглэлээ сайн чанарын зөөлөн даавуун материалтайг сонгох

Сарын тэмдгийн өвдөлт нь маш олон эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог тул бүсгүй та санаа зовж сэтгэлээ хямраалгүй үндсэн шалтгааныг нь олж мэдэн шаардлагатай эмчилгээг хийлгээрэй.


Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex