Чи Хатагтай юу? Жирийн эмэгтэй юу?

x_1094f93c
Яагаад хатагтай хэмээн онцлоод байна вэ? гэвэл жирийн эмэгтэй , хатагтай 2-н хооронд асар том хэд хэдэн ялгаа байна. Чи жирийн эмэгтэй юу? хатагтай юу?

ЭР ХҮН

Жирийн эмэгтэй : Миний хажууд 37 градус заавал байхгүй бол болохгүй. Тэр залуу миний хажууд байхгүй л бол миний амьдрал сүйрэх болно.

Хатагтай нар : Эр хүн надаар дутах ёстой болохоос биш би түүгээр дутахгүй.

АЖИЛ

Жирийн эмэгтэй : Би энэ ажлыг хийж чадах болов уу? Яанаа маргааш захиралд хураалгах ёстойшдээ хурдхан шиг тайлангаа бичье.

Хатагтай нар : Чадахгүй байсан ч би оролдоод үзэх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр чадахгүй бол чаддаг хэн нэгэнтэй баг болон хамтдаа хийе. Би үргэлж бүх зүйлийг цаг тухайд нь хийдэг учраас захирал надад ажил даалгахыг илүүд үздэг.

ХУВЦАСЛАЛТ

Жирийн эмэгтэй : За ойрхон гараад ирэх юм чинь намайг хэн хардаг юм. Юу ч өмссөн яахав дээ. Бүх хувцас зохихгүй юмаа. Шүүгээгээр дүүрэн хувцас байхад өмсөх хувцас нэг ч олдохгүй юм…

Хатагтай нар : Би үргэлж сайхан харагдах хэрэгтэй. Хатагтай нарын үзэл бодол бол ” хүнийг гаднаас нь хараад дотоод сэтгэлрүү нь өнгийж чадахгүйгээс хойш хувцаслалтаараа ямар хүн бэ? гэдгээ харуулах хэрэгтэй “. Надад цөөхөн хувцас байлаа ч би зохицуулаад өмсөх чадвартай.

СЕКС

Жирийн эмэгтэй : Энэ 7 хоногт дэндүү олон бэлгийн харьцаанд орсон учраас өнөөдөр алгасъя.

Хатагтай нар : Жирэмслэлтээс сайн хамгаалж чадаж байгаа юм чинь бэлгийн харьцаанд ороход асуудалгүй. 7 хоногтоо хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсноор миний царай их сайхан харагдаж байна шүү. Уцаарлах нь ч бага болчих юм.

НАЙЗЫН ХҮРЭЭЛЭЛ ДУНД

Жирийн эмэгтэй : Найз нь хүүхдүүдээ хараад ямар ч зав алга тийм болохоор уулзаж амжихгүй нь. Дараа завтай өдрөө уулзъя.

Хатагтай нар :  Найз нь хүүхдүүдээ харж байна. Гэхдээ бүгдээрээ хүүхдүүдтэйгээ хамт уулзъя. Бяцхануудыгаа ч тоглуулъя , өөрсдөө ч уулзъя.

СЭТГЭЛ САНАА

Жирийн эмэгтэй : Би энийг хийж чадахгүй байх юм. Яагаад ч юм нэг л муу зүйл тохиолдох гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Энэ хувцас надад таалагдаж байна гэхдээ би бүдүүн харагдаж байна.

Хатагтай нар : Би хамгийн шилдэг нь байх ёстой. Байхын тулд үргэлж хичээх болно. Хэрвээ би ямарваа нэгэн зүйлийг хийж чадахгүй байсан ч заавал өөрөө оролдоно. Үнэхээр чадахгүй бол хэн нэгнээс тусламж хүснэ.

Хатагтай нарын хамгийн том давуу тал нь өөртөө итгэлтэй байдаг байдал нь юм. Чи жирийн эмэгтэй хэвээрээ байх юм бол ирээдүйд хэн ч чамайг сонсохгүй , өөртөө итгэлгүй , хаягдмал нэгэн болж хувирах болно. Тиймээс яг одооноос хатагтай болон өөрчлөгдөх хэрэгтэй шүү.


Чи Хатагтай юу? Жирийн эмэгтэй юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex