1. Зөв төлөвлөгөө гарга
Хамгийн эхний шат бөгөөд энэ үедээ та яг юуны төлөө , юу хийх гэж байгаагаа мэдэх бас мэдрэх хэрэгтэй. Хамгийн эхэнд юу хийх гэж байгаагаа төсөөл , дараа нь яах гэж хийж байгаагаа ухамсарла. Хамгийн сүүлд нь ямар хүмүүсд хүрч ажиллах гэж байгаагаа бод. Хийхээр төлөвлөж байгаа , мөрөөдөж байгаа зүйлээ өөрөө эхлээд сайн ойлгох хэрэгтэй.
2. Зөв хүмүүсийг ол
Хамтрагч болох зөв хүмүүсийгээ тань. Хамтарч ажиллахад заавал олон хүн байх шаардлагагүй. Цөөхөн хэдэн чанартай хүмүүс байх хэрэгтэй. Чиний хийж байгаа зүйлийг дээдийн дээдээр мэдэж , яг л чам шиг мэдэрдэг байх хэрэгтэй шүү. Хамтдаа нэгэн зүйлийн ардаас гүйж чадах , бүтэхгүй байсан ч болгоно гээд хамт зогсох тийм л итгэлт нөхөр чамд хэрэгтэй.
3. Мөрөөдөл биш зорилго болго
Мөрөөдөл хэзээ ч биелж магадгүй. Биелэхгүй ч байж магадгүй. Тийм учраас заавал зорилго болгоод тэрнийхээ ардаас өдөр шөнөгүй тэмц. Хугацаагаа тодорхой зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл : Би 30 настайдаа өөрийн гэсэн эдлэн газартай болно. Гэх мэтчилэн. Хэзээ нэгэн цагт хийнэ гэж биш яг тэдэн насандаа хийнэ гэдэг зорилготой байх хэрэгтэй.
Хүсэл хүрсэн цагт бие өөрөө очдог
4. Өөртөө итгэлтэй бай
Чи зорилгоо биелүүлэхийн тулд хичнээн мянган саад бэрхшээл тулгарна. Тэр болгонд уруудаад , сөгдөөд , уйлаад суугаад байж болохгүй. Би бүхнийг хийж чадна гэсэн 2000% өөртөө итгэлтэй бай. Чи өөртөө итгэхгүй бол өөр хэн ч чамд итгэхгүй тийм учраас би хийж чадна гэдэгтээ итгэ.
5. Хэзээ ч битгий шантар
Бурхан чамайг буцаад босож чадах нь уу? үгүй юу? гээд чамд саадыг гаргаж өгдөг. Хэрвээ чи сөгдөж суучихаад буцаж босож чадахгүй байвал бурхан чамайг тэр чигээр нь л орхино. Хэрвээ чи тэмцээд , зүтгээд , болохгүй байсан ч бүтээх гэж оролдвол бурхан чамайг хараад шагнах болно. Бурхан хүн бүрийг харж байдаг. Сайхан хандах уу? муухай хандах уу? гэдэг нь зөвхөн чамаас шалтгаална.