Виктория Бекхэм нөхрөөрөө үргэлж бахархдаг

David-et-Victoria-Beckham-et-leurs-enfants-a-l-avant-premiere-de-Class-of-92-a-Londres-le-1er-decembre-2013_exact1024x768_l
1990 оны залуусыг байлдан дагуулсан алдарт Spice girls хамтлагийн дуучин Виктория Бекхэм өөрийн гэр бүл,хувийн  амьдралын тухайд Elle сайтад хуваалцжээ. Түүний нөхөр хөл бөмбөгчин Дэвид Бекхэм өөрийн хувийн бизнестэй төдийгүй Британийн хамгийн халуухан залуучуудын нэгээр тооцогддог. Хосууд өдгөө гурван хүүхдийн ээж аав бөгөөд урлагийн амьдрал гэхээс илүүтэй загварын салбарт анхаарлаа хандуулж завгүй ажиллаж байна.
Виктория Бекхэм хэлэхдээ Дэвид надаас сайн хоол хийдэг. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх тал дээр нөхөр маань их санаачлагатай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Африкаар аялж гайхалтай зугаалсан гэв. Мөн хувийн бизнесийнхээ талаар “Хувцаслах, биеэ авч явах байдал, бас илүү өөрийгөө бүтээлч байгаагаар мэдэрдэг учраас жаргалтай байлгүй яах вэ. Өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хувцаслалт, биеэ авч явах талаар аюулгүй байдалтай холбоотой сул талууд олон байсан юм билээ. Би одоо өөртөө маш итгэлтэй болсон. Хэдий хөгширч байгаа ч, энэ миний хувьд ноцтой асуудал биш” гэв. Мөн чөлөөт цагаараа гэр бүлээрээ яриад суух дуртай гэж мэдээлжээ.

Виктория Бекхэм нөхрөөрөө үргэлж бахархдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.