Ээжүүд ээ, барагддаггүй их “гэрийн” ажлаа ингэж хөнгөлөөрэй

screen-shot-2014-02-17-at-7-47-31-pm
Эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй их ажлаа орхиод хаашаа ч хамаагүй яваад өгчихмөөр бухимдал төрж байгаагүй гэж үү? Тэгвэл бие биенээсээ суралцан “залхмаар” ажлаа хөнгөлөн хүсэл сонирхолдоо цаг зарцуулцгаая.

Эзэгтэй нарын гэрийн ажил барагдана гэж үгүй. Угаах арчих, өнгөлөх зүлгэхээс эхлээд орой өдрийн хоол бэлтгэж хийх нь ч чамгүй цаг хугацаа шаарддаг. Эхлэл төгсгөл нь мэдэгдэхгүй их ажлаа орхиод хаашаа ч хамаагүй яваад өгчихмөөр бухимдал төрж байгаагүй гэж үү? Тэгвэл бие биенээсээ суралцан “залхмаар” ажлаа хөнгөлөн хүсэл сонирхолдоо цаг зарцуулцгаая. Ээжүүдээ, хүүхнүүдээ хамтдаа суралцъя. Гэрийн ажлаа амжуулах нь бас л урлаг юм байна шүү.

 

1.Ердөө л 20 минут зарцуулаад ирэх долоо хоногийнхоо хоолны цэсийг гаргаарай. Энэ нь санаанд оромгүй цаг хугацаа хэмнэхээс гадна, хоол унд хийх ажлыг хялбар болгодог. Учир нь орой ажлаасаа ирмэгцээ л “ямар хоол хийх вэ” гэж бодол санаагаа чилээлгүй шууд л хийж эхэлнэ. Тэгээд ч нэгэнт хоолны цэс доторхой хойно, зарим нэг зүйлээсээ ажлаасаа ирэхдээ л базаагаад ирнэ. Эргэж буцан дэлгүүр явна гэхгүй амар байх жишээтэй.

2.Оройн цаг заваараа бага сагахан угаалга хийж заншаарай. Үргэлж биш ч 1, 3, 5 гэж хуваарь гаргасан ч болох юм. Энэ өдрүүдэд хувцас болон бусад зүйлсээ угаах нь бас л таны ажил цаг хугацааг гайхалтай хэмнэнэ. Учир нь та амралтын хоёр өдрөө угаалганд зориулалгүй салхинд гарч, гэр бүлийнхэнтэйгээ үзвэр үйлчилгээ үзсэн ч болно шүү дээ.

 

3. Орой бүр маргааш нь өмсөх хувцасаа бэлтгэж тавиарай. Энэ нь өглөөдөө шүүгээнийхээ өмнө эргэлдэж, цаг алдахаас сэргийлнэ. Бүх зүйл бэлэн учир санаа зоволтгүй сайхан унтаж амрах боломжтой. Өглөөний цай ундаа ч гэсэн ялгаагүй зэхэж хоноорой.

 

4. Угаалгын өрөөндөө зориулалтын сагс ашиглаж заншаарай. Сагсандаа өнгө гардаг, гардаггүй, хүүхдийнх гэх мэтээр хувцасаа ялгаж хийгээрэй.

 

5. Хэрвээ танд өглөөд цаг зав гардаг бол оройн хоолоо бэлтгэж тавиад ажилдаа явахад хичнээн амар гэж санана. Ер нь л энэ мэт жижиг сажиг ажлыг бага хугацаа зарцуулан сэтгэл гаргаад амжуулж хийгээд дадчихвал танд гоо сайхны салон явах ч юм уу эсвэл найз нөхөдтэйгээ уулзаж ярилцах, дуртай ном сэтгүүлээ унших цаг хангалтай гарч ирнэ. Тэр ч бүү хэл биед амараас гадна уур бухимдал төдийлөн төрдөггүйг санаарай.

 

Энэ аргуудыг миний үеийн бүсгүйчүүд хэрэглээд үр дүнд хүрсэн юм шүү. Найзуудынхаа зөв сайхан санаа, дадал болсон үйлдлүүдийг нэгтгээд “Монголжингоо”-гийн уншигч танд зориуллаа. Хэдийгээр хэд хэдэн хүний арга барилыг нэгтгэсэн ч залуухан бүсгүй та цогцоор нь хэрэгжүүлж яагаад болохгүй гэж … Амжуулж, хийж бүтээж чадаж байгаа хүн аз жаргалтай амьдардаг хорвоо шүү дээ. Бүсгүйчүүдээ бие биенийхээ сайн сайхан чанараас суралцаж хамтдаа урагшилцгаая.


Ээжүүд ээ, барагддаггүй их “гэрийн” ажлаа ингэж хөнгөлөөрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex