Үс сайхан харагдуулах аргуудаас…

5ut57tvm5csg7vv1p1o0bqhko6
Хэзээ нэгэн өдөр та үсчин орох шаардлагагүйгээр  үдэшлэг, баярт явахдаа үсээ хүссэнээрээ засаж, элдэв хэрэглүүр ашиглан сайхан харагдуулах чадвартай болно гэдэгт итгэж байна. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.

Үсний хавчаар
Голтой тээглүүр болон янз бүрийн даруулган хавчаарууд таньд хэзээ нэгэн өдөр заавал хэрэг болно. Өдөр бүр үсээ битгий нэгэн хэвийн боож, янзалж бай. Ядаж ганц нэг хавчаараар үсээ гоёж сурах нь чухал шүү.

Үсний даавуун даруулга
Үсэнд зүүдэг обрушка шиг даавуун даруулгууд төрөл бүрээрээ худалдаалагддаг болсон. Охид бүсгүйчүүд тэрхүү даавуун даруулгуудыг сонирхох нь ч элбэг. Гэхдээ та энэ эдлэлийг гоёл чимэглэлийн зориулалтаар нэг хэрэглээд үзээрэй. Үдэшлэг, баяр ёслол гэх мэт тэмдэглэлт өдрөөр та үсээ өөрөө янзлан тохирно гэж сонгосон үсний даруулгаа зүүвэл хамгийн энгийн, сайхан бас эмэгтэйлэг нь байх болно.

Ороолтууд
Танд амагдгүй үсээ угааж амжаагүй, угаах боломжгүй үе тохмолдож магадгүй. Тэр үед та хамгийн түрүүнд алчуурыг сонгоорой. Алчуураар үсээ ороох нь загварлаг харагдуулахаас гадна таны үсний асуудлыг хэнч анзаарахгүй. Энэ дагалдах хэрэгслийг та өөртөө байнга бэлэн байлгаарай.

Үсээ шуух
Үсээ шууж боох нь ямарч хувцасан дээр сайхан зохидог. Цэвэрхэн, даруухан мөн эвтэйхэн. Гэхдээ байнга үсээ шуух бас тохиромжгүй. Ерөнхийдөө та үс шуух цөөхөн хэдэн аргаас суралцаад аваарай. Сул, чанга, дээр, доор, боолтоор, хавчаараар, даруулгаар гэх мэт. Үсээ олон загвараар янзалж сурвал та үсэндээ дэндүү хайртай бас халамжтай болох болно.

Сулхан сүлжих
Загасаар сүлжих нь энэ хавар зуны мода болоод байгааг энэ дашрамд таньд сануулъя. Хэр баргийн бүсгүй өөрийнхөө үсийг загасан сүлжээгээр цэвэрхэн сүлжиж чадахгүй байх. Үүнийг сурахад бас нилээд тэвчээр шаардагдана. Гэхдээ та үсээ нэг сайхан сүлжээд сурчихвал өөрийгөө маш эмэгтэйлэг харагдуулахаас гадна тохиолдлын зарим асуудалд үсээ аварч чадах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл үс тань тослогдсон, угаах боломжгүй байгаа үедээ загасаар сүлжвэл тослогдсон үсийг тань хэн ч анзаарахгүйгээр барахгүй таны үсний сүлжээс бусдын харцыг булаахад хүргэх болно.

Үс засалтын эртний хэв маяг
Энэ засалт нь нилээд ур чадвар шаардах боловч үр дүн нь төсөөлөмгүй сайхан. Та яг одоо тольны өмнө зогсож байгаа энэ хэв маягийг дууриан үсээ янзалж үзээрэй. Энгийн, хайхрамжгүй мэт санагдах боловч энэ засалт нь хэдэн зуун жилийн турш бүсгүйчүүдийг байлдан дагуулж ирсэн юм шүү.


Үс сайхан харагдуулах аргуудаас…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.