Өөрөө өөртэйгөө тэмцэх нь

11018919_1462096000771635_3900329851552826199_n

“Өөрийгөө ялан дийлж байж, бусдаас дээгүүр төвшинд очиж чаддаг.”

Хүний мөрөн дээр сайн үйлд чиглүүлэгч сахиусан тэнгэр, муу муухайд сургагч чөтгөр хоёр сууж, хоорондоо байнга тэрсэлдэж байдаг тухай ном зохиол дээр олон гардаг. Хулгай хийхээр гар сунгахад чөтгөр нь “Яадаг юм бэ. Ганц удаа. Авчих авчих” гэдэг бол сахиусан тэнгэр нь үүнийг буруу үйлдэл гэдгийг нь шивнэж байдаг аж.

Харин хэнийх нь үгийг илүү хүлээж авах нь нөгөө ухамсар гэгчээс хамааралтай. Энэ мэтчилэн амьдралын алхам бүрт бид сонголтуудтай тулгарч, сэтгэлйн сөргөлдөөнтэй нүүрэлдэг. Ихэнх тохиолдолд сахиусан тэнгэрийн үг дийлдэг л дээ. Хэрэв тэгдэггүй байсан бол хорвоо тэр чигтээ хогийн сав болчихсон байх байж.
Гэхдээ л заримдаа бид болохгүй гэдгийг нь мэдсээр байж хийж орхидог. Тархиа биш зүрхээ дагаж явсаар эцэст нь харамсдаг. Шунал, хүсэл, хайр, тачаал, атаархал, уур хилэн биднийг ийм байдалд хүргэдэг. Ийм л үед өөртэйгөө тэмцэлдэх, “нэг гараараа нөгөөгөө барих” шаардлага зайлшгүй гарна. Чөтгөрийг дийлэхийн тулд дараах зүйлсийг мөрдөөрэй.

- Бусдыг бүү даган дууриа. Чи бол чи. “Уруу татагч”-даас өөрийгөө тусгаарла. Тэднийг нүхэнд уналаа гээд чи бас дагаж унах ёсгүй.
- Хийх гэж буй үйлдлийнхээ үр дагаврыг тунгаа. Хамгийн муу, уршигтай хувилбраар нь тооцоол.
- Хогийн саванд нэг удаа сонирхоод хуруугаа дүрсэн байг. Гэвч дараа нь бүтэн гараа тэр чигь нь оруулчихаж болохгүй.
- Үүнийг хийснээр таны хайртай хүмүүст ямар гарз учирч болохыг төсөөл.
- Таны явах гэж байгаа замаар явсан хүмүүс эцэстээ яаж төгссөн бэ? Тэдний жишигт орох ёсгүй гэдгээ ухамсарла.
- Үүнийг хийлээ гээд танд ямар нэг онцын ашиг байхгүй. Хийхгүй байлаа гээд онцын алдагдалгүй.
- Сэтгэлээ чанга гэгч нь хүл. Тэвчээртэй бай. Энэ хүлээс чамайг буруу зүйлд тэмүүлэхээ болихын цагт өөрөө сулран унах болно.
- Сохор азанд тэгтлээ найдаад хэрэггүй. Тэр бол 100 саяд нэг тохиолддог зүйл. Харин азгүйтэл хэний ч дэргэд, үргэлж бэлэн байдалтай зогсож байдаг гэдгийг сана.


Өөрөө өөртэйгөө тэмцэх нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.