Хулхи шил таны хараанд сөрөг нөлөөтэй

vintagesunglasses1-2

Нүд бол хамгийн эмзэг эрхтэн юм. Түүнийгээ хамгаалах нь энгийн мэт ч төвөгтэй асуудал байдаг. Энгийн нарны шилнээс сонголт хийхдээ юу анхаарах ёстой вэ? Тэгвэл энэ удаад нарны шилний сонголыг хэрхэн хаанаас хийхийг зөвлөж байна.

Нарны шилийг хүмүүс ихэвчлэн өөрийн гадаад үзэмж, царай төрхөндөө тохируулан сонголтоо хийдэг. Гэхдээ нарны шилээ сонгохдоо миний нүдийг хамгаалж чадах уу үгүй юу гэдэг талаар маш сайн бодох хэрэгтэй. Гудамжинд гар дээр зарагддаг хямдхан нарны шилнүүдээс маш болгоомжлох хэрэгтэй. Учир нь эдгээр шилнүүд хэт ягаан туяаны хамгаалтгүйгээс гадна нүдэнд нөлөөтэй пластик материалаар хийгдэх нь элбэг байдаг. Органик шилний ямар ч орц ороогүй хуванцар материалаар хийгдсэн байдаг учраас хараанд маш муу нөлөөтэй. Ийм нарны шилийг зүүгээд үзэхэд л бүрсгэр, удаан зүүхэд толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг. Энэ нь цаашид хэвийн байгаа хараанд нөлөөлөх муу талтай шүү гэж анхааруулах байна. Нарны шил ч юм чинь гангараа хямдхан байх нь хамаагүй гэж гэдэг үүднээс битгий сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Нүдээ хамгаалья гэж бодож байгаа л бол та гадуур хувцаснаасаа илүү нүдний шилэндээ мөнгө зарцуулахад буруудахгүй шүү. Учир нь нүдэнд ямар нэгэн гадны нөлөөнөөс үүдэлтэй гажиг, гэмтэл учирвал тийм ч амар арилахгүй шүү дээ. Тиймээс нүдээ хамгаалж хайрлаж байгаарай. Эцэст хэлэхэд, ойрын өдрүүдэд нарлаг тул нарны шилээ тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Хулхи шил таны хараанд сөрөг нөлөөтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.