Том хөхний талаарх төөрөгдөлүүд

seks-kadin-iliski-cinsellik-cinsel-yatak-odasiОршлын оронд.
Нэг залууд гурван бүсгүй дурласан юм байжээ. Мань эр хэнтэй нь суухыг шийдэж чадалгүй байсаар тус бүрт нь таван мянган доллар өгөөд яахыг нь харж байгаад шийдэхээр болов.

Эхний бүсгүй нь үнэтэй хувцас авч, гоо сайхны салонуудаар орох гэх мэтээр сайхан харагдах гэж байдгаараа хичээж байв. Дараагийнх нь залууд өөрт нь хувцас, гутал, машин энэ тэрийг авч өгсөөр бүх мөнгийг үржээ. Харин гурав дахь нь таван мянгыг эргэлдүүлж өөрөө тавыг олчихоод залууд тавыг нь эргүүлээд өгчихөж. Харин залуу энэ бүхнийг харж бодож бодож байснаа … том хөхтэй бүсгүйтэй нь суужээ. Хэдий онигоо хэтрүүлэг байдаг ч гэлээ хүүхнүүдийн биеийн энэ хэсэгт эрчүүд яаж ханддагийг тод харуулж өгсөн гэхэд болно. Зарим эрчүүд юуны өмнө эмэгтэйчүүдийн хөхийг хамгийн түрүүнд анхаардаг. Гэхдээ төгс хөхний талаар ямар ч эмэгтэй хүнтэй ярьсан галбиртай, өндөр хөхний талаар ярих байх. Харамсалтай эмэгтэйчүүд цэх цээж, тэгш нуруу хүний биеийн гоо сайхны онцлогт ямаршуу чухал үүрэгтэй байдаг талаар мартах нь олонтаа. Бөгтийсөн нуруу биеийн бүх галбирыг үгүй болгон ямар ч сайхан хөхийг хүний нүдэнд тусгахгүй болгодог сөрөг талтай. Мөн эмэгтэйчүүдийн хөхийг томруулах галбир сайтай болгох талаар олон тооны төөрөгдөл байдаг. Тэдгээрийг мэдэж, мэддэггүй нэгэнд нь хэлж өгч байхад хэрэгтэй гэсэн үүднээс сонирхуулъя.

Энхрийлэл
Зарим эмэгтэйчүүд хөхийг олон удаа илж, таалан энхрийлэхэд хэмжээгээр томордог гэж боддог. Гэвч үнэн хэрэг дээрээ илж таалах нь эмэгтэй хүний хөхний хэмжээнд ямар ч нөлөөгүй.

Том тусам сайн 
Эрэгтэй хүн болгонд том хөх таалагддаг гэвэл том төөрөгдөл болох биз. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн том хөх нь заримдаа тун тээртэй зүйл байдаг. Том хөх нь хурдан галбираа алддаг, эзэндээ тээр болдог гэхчлэн эвгүй зүйл олон. Хөхийг том болгож харагддаг гол зүйл нь арьсны доорх өөхөн давхарга байдаг. Өөхөн давхарга их байх тусам мэдрэлийн эсүүдийн мэдрэх чадвар сул байдаг болохоор том хөхний мэдрэх чадвар сул. Тийм болохоор эр, эмийн харьцааны үүднээс хэмжээ жижигтэй хөх хамгийн зохистой болж таарна. АНУ-д хэт том хөхтэй эмэгтэйчүүдийн талаар судалгаа явуулахад тэдний 97 хувь нь шалтгаангүйгээр сэтгэлээр унадаг, 86 хувь нь мөр, 78 хувь нь нурууны дээд хэсгээр хөндүүрлэж өвддөг гэсэн байхад 61 хувь нь нурууны доод хэсгээр, 71 хувь нь хүзүүгээр чилж өвддөг гэсэн байна.

Секс 
Бэлгийн тогмтол амьдралд ороод ирэхээр хөх томрохоо байдаг гэсэн төөрөгдөл өсвөр насны охидын дунд нэлээд түгээмэл. Гэтэл үнэн хэрэг дээрээ хөхний хэмжээ болон бэлгийн амдралын хооронд ямар ч холбоо байдаггүй. Хөхний хэмжээ нь байгалиас генд нь суулгаж өгсөнөөс илүү гардаггүй.

Байцаа
Хөх томруулахтай холбоотой бас нэг төөрөгдөл бол байцаа. Байцааг чанаж, шарж, түүхийгээр нь гээд янз бүрээр боловсруулан аль болох их идэх тусам хөх томордог гэсэн төөрөгдөл байдаг. Энэ нь яагаад ч бодит байдалтай нийцэхгүй гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй.

Силикон
Гэхдээ ямар ч байлаа гэсэн хөхөө томруулах хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо цөөрөхгүй байгаа нь үнэн. Энэ асуудлыг зөвхөн мэс заслын аргаар шийдэх боломжтой юм. Yүний тулд хөхөнд нь зүсэлт хийж силикон уутанцар хийдэг. Ийм хагалгааны дараа харшил өгч, эргүүлж авахаас өөр аргагүй болох нь олонтаа тул хийлгэхийн өмнө шинжилгээ сайн өгч, сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Гэхдээ мэс заслын бус аргаар хөхөө томруулах хүсэлтэй, янз бүрийн насны 22 эмэгтэйг нэгэн сонин туршилтанд хамааруулжээ. Тэдэнд булчингаа суллах, өөрөө өөрийгөө итгүүлэх арга зэргийг зааж халуун чийгтэй алчуураар ороосон мэт цээжин хэсгийнхээ цусны эргэлтийг эрчимжүүлж сургасан байна. Мөн зүрхнийхээ цохилтон дээр анхаарлаа төвлөрүүлэн хөхөнд нь цус юүлэгдэж байна гэж төсөөлөх дасгалыг хийж сурчээ. Эдгээр дасгалуудыг тэд өдөр болгон цагийн турш анхандаа сургагч нарын заалтаар, дараа нь бие даан хийж байв. Ингээд сарын дараа хэмжилт авахад дараах өөрчлөлтүүд гарсан байв.

Yүнд:
-Эмэгтэйчүүдийн 28 хувийнх нь хөх томорч хүсч байсан хэмжээнд нь хүрсэн.
-Бусдынх нь хөх томорсон ч хүсч байсан хэмжээнд нь арай хүрээгүй.
-63 хувийнх нь хөх галбир сайтай, илүү дур булаам болсон.
-Хоорондоо хэмжээгээр ялгаатайн улмаас зовдог байсан эмэгтэйчүүдийнх нь хөх адил хэмжээтэй болсон.
-Yүнтэй зэрэгцэн туршилтанд оролцсон эмэгтэйчүүдийн 42 хувь нь турсан байв. Энэ бүхнээс үзэхэд маш их хүсч, төсөөлөн бодох чадвараа дайчлан сэтгэлийн тэнхээтэй байхад л хангалттай болж таарч байгаа юм.


Том хөхний талаарх төөрөгдөлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.