Амьдралдаа хайрыг хэрхэн даллах вэ

43vm8srgdshibn0e1ej6n2jica_b_500x500
1. Бодлоо цэвэрлэж өөрийгөө хайрла

Өөрийгөө хайрлана гэж яахыг хэлэх вэ? Өөртөө өдөр бүр шинэ хувцас авч, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн чамин хэрэглэлээр өөрийгөө тордохыг уу? Мэдээж энэ нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр яахын аргагүй мөн. Гэхдээ ингэж биеэ гаднаас нь гангалсан ч толинд харах болгондоо нэг дутагдлаа заавал олж хараад байх юм бол таниас хайрыг даллан дуудах энерги ялгарахгүй юм. Бусдад л сайхан хандаж бусдыг л хайрлаад байвал та өөртөө хайрыг татна хэмээн эндүүрч байж мэдэх юм. Гэвч хамгийн гол хайрын ундарга, эх үүсвэр нь та өөрөө юм шүү.

Эхлээд өөрийгөө бүрэн төгс, 100 хувь хайрлаж сурах хэрэгтэй. Өөрийгөө шүүмжилсэн өчүүхэн ч атугай бодлыг толгойноосоо авч хаяад зогсохгүй, сэтгэл дотроо нууцхан байдаг айдас түгшүүрийг авч хая. “Намайг ингэж бодох болов уу, тэгэх болов уу?” гэлгүйгээр “Миний мөрөөдөл биелчихвэл ямар гоё байх бол оо?” гэсэн эерэг бодлоор толгойгоо дүүргэ.
Ер нь л өөрийгөө бүрэн үнэлж цэгнэж хайрлуулах эрхтэй хүн, бүх талаараа сайн сайхан эмэгтэй гэсэн суурь ойлголтыг өөртөө суулгахгүйгээр та өөртөө жинхэнэ хайрыг татаж чадахгүй. Та өөртөө “Би гайхалтай бүсгүй” гэж дахин дахин хэлэх нь яг л орохгүй байгаа том барааг хаалгаар чихэж байгаатай адил үйлдэл юм. Хамгийн гол нь таны юу хэлж байгаа нь биш уг үндэстээ юу мэдэрч байгаа нь чухал.
Мөн “Би ямар их жинтэй юм бэ” гэж хэзээ ч битгий бод. Тэгвэл таныг илүүдэл жинг шүүмжлэхийг хүссэн дахин нэг хүнийг л өөртөө татах болно. Харин тэр дутагдлуудаа засч чадна гэдгээ мэдэж байх, түүндээ төгс итгэлтэй байж урагшлах нь чухал юм. Оюун санаандаа их цэвэрлэгээ хийх цаг болжээ!

2. Хайрыг хүс, хайрын тухай бод

Бид санаа бодлоо цэвэр байлгаж, зөв сэдэлтэй хүслийг гаргавал үнэ цэнэтэй үр дүнд хүрэх болно. Та хайрыг хэрхэн хүсэж буйдаа нэг дүгнэлт хийгээд үзээрэй. Хэрэв “Эрчүүд миний хойноос гүйж л байдаг юм” гэсэн бодолтойгоор хайр сэтгэл хайвал таны хойноос гүйх л эрчүүдийг өөртөө татна гэсэн үг юм. Таталцлын хуулийн гол цөм нь энэ шүү дээ. Юу бодно, тэр л танд ирнэ. Харин та зөвхөн сюрприз дүүрэн учралыг мөрөөдөж, жинхэнэ хайраар бялхах талаар бодохгүй байвал романтик бэлэг сэлтээр булдаг мөртлөө чин сэтгэлээсээ таныг төдийлөн хайрладаггүй залуус таарах нь элбэг болно.

Мөн танд ирээдүйн хань нөхөр, эсвэл дурлалт эр тань ямар зан ааштай, ямар төрхтэй байх талаар тодорхой бодол бий юу? Хэрэв танд өдий хүртэл олон эрчүүд таарч байсан хирнээ алинтай нь ч гүнзгий харилцаанд орж байгаагүй бол та бодол санаандаа тэдний, эсвэл өөрийнхөө өө сэвийг л олж харсаар байгаад үргээчихдэг байсан байж болох юм.

Танд яг ямар хүн хэрэгтэйг тодорхойлоогүй, түүний талаар ямар ч төсөөлөлгүй байгаа мөртлөө зүгээр л “хайр”-ыг хайж байгаа нэрийдлээр явах нь таныг хайрлах эрчүүдийг дуудахаас биш, та өөрөө хайрлахуйц хүнийг дуудахгүй. Тиймээс нэг өдөр тэмдэглэлийн дэвтэр дээрээ “Миний хайрын төсөөлөл” гэж гарчиг тавиад өөрийнхөө ирээдүйн ханийг ямар царай, ямар бие, ямар хувцаслалт, ажил, яриатай байхыг хүсдэг вэ гэдгээ жагсаагаад бичээрэй. Тэгээд дотроо тэр хүнээ төсөөл. Цаашлаад хамт байгаа мэтээр мэдэр. Тэгээд тэр мэдрэмжээ битгий март. Дараа нь хайрын талаар бодох бүртээ тэр мэдрэмжээ сэргээн санаж байх хэрэгтэй.

Эх сурвалж http://www.info.mn


Амьдралдаа хайрыг хэрхэн даллах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.