Хамгийн гайхалтай, төгс янаглал

couple

Хамгийн гайхалтай төгс секс гэдгийг та юу гэж ойлгож байна?
Магадгүй та энэ асуултанд олон байрлалаар, удаан сексдэх, янз бүрийн зугаатай байрлалаар тийм амттай сексийг мэдрэх, эсвэл сексийн дараа амттай дурсамж үлдээх гэж хариулж болох юм. Тэгвэл таны сүүлийн хариулт л хамгийн оновчтой байж чадахнээ.

Тиймээ сексийн дараа амттай дурсамж үлдэж байвал сая тэр сексийг хамгийн гайхалтай төгс секс болжээ гэж үзэж болно. Үүний тулд амраг хосууд бие биедээ хязгааргүй хайртай байгаад зогсохгүй сексийн дөрвөн үе шатыг мэддэг байх шаардлагатай.

Оршил хэсэг
Сексийг гайхалтай болгоё л гэж бодож байгаа бол бие бие рүүгээ ноц, идэвхтэй бай

Энэ үе нь сексийн цаашдын үеүдийг удирдах үе шат гэж болно. Бие биеэ тэврэн таалж, үнсэн, нэг нэгнийхээ бэлгийн сэрлийг хөдөлгөх. Энэ үед эрэгтэй та илүү идэвхтэй байх хэрэгтэй. Эрэгтэй нь эмэгтэйхээ хөхний товчийг долоовор эрхий хуруугаараа хавчин, чимхэхэд сэрэл хүчтэй хөдөлдөг. Аль болох эмэгтэйнхээ сэрлийг их хөдөлгөвөл эмэгтэй нь дур ханах нь ихэсдэг. Эрэгтэй хүн хоёр минутанд дур ханадаг бол эмэгтэйд найман минут хэрэгтэй. Зэрэг дур ханая гэвэл зургаан минутын оршилыг үр дүнтэй хий. Үүний тулд эрэгтэй нь эмэгтэйнхээ биен дэх сэрлийн цэгийг олж илж таалж, хэлээрээ оролд. Оролдохгүй байвал “запас” хаалга болох хэлүү, бэлгийн их бага уруул, тэдгээрийн эргэн тойронд, үтрээний амсарт гараараа, хэлээрээ бэлэг эрхтэнийг нь оролдоод үзээрэй. Ингэхэд хичнээн биеэ барьсан эмэгтэй эсрэг хариу үйлдлийг идэвхтэй хийх болно. Хэрэв эмэгтэй чинь бэлгийн амьдралын талаар мэдлэг туршлагагүй бол түүнд зааж, өөрийн сэрлийн цэгүүдээ оролдуулаарай. Эмэгтэй хүний сэрлийн цэгүүд маш олон газар байдаг бол эрэгтэй хүнийх уруул, нүүр, хацар, хэвлийн доод хэсэг, гуяны дотор тал, хонго, бэлэг эрхтэн, түүний толгой, хөвч, хуухнаг, хуухнаг хошногоны нүх хоёрын дунд орших цэг гээд голчлон бэлэг эрхтэн орчимд байдаг цөөхөн хэдэн цэг байдаг. Сексийг гайхалтай болгоё л гэж бодож байгаа бол бие биерүүгээ ноц, идэвхтэй бай. Үүний тулд эрэгтэй эмэгтэй нэг нэгнийхээ бэлэг эрхтэнийг ам, хэлээрээ оролддог 69 байрлалыг хэрэглэвэл илүү тохиромжтой. Оршил үе ямар ч хугацаатай өрнөж болно. Гэхдээ хэт сунжруулан бие биенээ ядрааваа.

Дур ханах
Сэрэл дээд цэгт тулж, тавирах үе 10-15 минут үргэлжилнэ

Бие чивчирч хөвчрөн сэрэл дээд цэгтээ хүрснээ огцом суларч бие тавирах үе. 10-15 минут үргэлжилдэг. Энэ мөчид хурьцлыг олон дахин ч юм уу, улам удаан хиймээр, салмааргүй санагддаг. Эрэгтэй хүний үр цацах сувгаар үрийн шингэн урсан өнгөрөхөд эрэгтэй хүн дур ханадаг. Харин эмэгтэй хүний бие хүчтэй чангарч хэлүү үтрээний тушаа хүчтэй түлхэлт мэдрэгдэж лугшин жирэлзэхэд хамаг биеэр халуу дүүгэн тархаж доошоо юм шахалдан гарч буй мэт болсноор өөрийн мэдэлгүй бөгсөөрөө займчин хөдөлж, нүдээ тас анин гинших, уйлах, ёолох, хазах, чимхэх, хавчих, базах, тэр бүү хэл түр ухаан алддаг байна.

Өрнөл
Эмэгтэйгээс ихээхэн зүйл шалтгаална

Энэ үеийг сүүлийн үед залуус action үе гэж нэрлэх болсон. Эхлэлийн шинж тэмдэг гэвэл эмэгтэйн хэлүү хатуурч томорсон, бэлгийн их бага уруул ангайн мэдрэмтгий болсон, үтрээ чийгтэй, хөхний товч, хатуурсан эрэгтэй бэлэг эрхтэн хөвчрөн гурав дахин томорч боссон, хоёр эрхтэн бие бие рүүгээ тэмүүлэх тэмүүлэл дээд цэгтээ хүрсэн байх ёстой. Бүлэх, цохих, түлхэх гэсэн гол хөдөлгөөнүүдийг өөрсдийн айзам хэмнэлээр хийснээр өрнөл үе явагдана. Хөдөлгөөн хэмнэлийн үед эмэгтэйн сэрэл харьцангуй удаан нэмэгддэг бол эрэгтэйн сэрэл маш түргэн зуурч ихэсч бүлэх хөдөлгөөнөө удирдаж чадахгүй болдог. Ингэснээр бүлэх хөдөлгөөн огцом, түлхэлт түргэн болно. Энэ үед эмэгтэйн хөх хэмжээгээрээ томорсон, бэлгийн их уруул үл мэдэг, бага уруул 2-3 томорсон, үтрээний булчин улам агшин эр бэлэг эрхтэнийг хавчсан байна. Эрэгтэйн бэлэг эрхтэн улам хүчтэй хөвчирч, толгой нь үл мэдэг улайн төмсөг томорч дээшээ улам их татагдсан байдаг. Энэ үеийн үргэлжлэх хугацаа дунджаар 2 минут үргэлжилдэг. Энэ хугацааг ихэсгэхийн тулд янз бүрийн аргуудыг хосууд хэрэглэдэг боловч тэгэх хэрэггүй гэж судлаачид үзэж байна. Харин зэрэг ханахын тулд эмэгтэй үтрээнийхээ булчинг бага зэрэг чангалж сулруулан хавчиж болдог.

Тайлал
Хурьцлын төгсгөлөө тааламжтай байлгаж чадвал хойшид санаа зоволтгүй

Бие тавирч дур ханасны дараагаар тайлал үе эхэлдэг. Энэ үед хөөрөл буурч булчин сулран бие махбодь хэвийн байдалдаа орсон байна. Хос хоёр биеэ илэн таалж амар амгалангуйд очих үе. Болж өнгөрсөн хурьцлын дараа тааламжтай дурсамжийг энэ үе л үлдээнэ. Зарим залуучууд дураа хангачихаад шууд л босоод явчих юм уу эсвэл унтаад өгдөг. Энэ буруу үйлдлээс болоод цаашдын бэлгийн амьдралд асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм. Энэ үед эмэгтэй хүн маш эмзэг байдаг ба эрэгтэйгээсээ үнэлэлт сонсохыг хүсч байдаг учраас эрэгтэй сайшаалын үг хэлбэл холбоогоо бататгах үндэс болно гэдгийг санаж байхад илүүдэх болов уу эрчүүд минь.


Хамгийн гайхалтай, төгс янаглал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.