П.Анужин: Дээхнэ үед хана сонсож байгаа гэдэг байсан юм гэсэн, одоо анд чинь бичиж байх вий

19145870_10212722656252303_1804776129195992948_n_500x500
Хөтлөгч П.Анужин сүүлийн үед хэвлэл мэдээллээр бичигдэж, яригдаж байгаа асуудалд үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Энд хоёр хонх дуугарч байна, нэг нь үнэний, нөгөө нь нөхрийн мөн чанарын… Алийг нь чухалд тооцох вэ?!! Ард түмэн хуваагдаж байна, бохир улс төр түмнийг ядрааж байна. Эх орноо удирдах хүн түмнээ хувааж бус хурааж гарч ирээсэй. Бичүүлсэн нөхөд… Яалтай! Хүмүүс хэсэг эгдүүцнэ биз, гэхдээ энэ хүнээс ойр дотных нь хүмүүс хэзээ ч холдохгүй, урвахгүй. Харин бичсэн “товарищ”-аас бол хүн эмээнэ, эргэлзэнэ. Энэ хүн итгэлийн үнэгүй хүн гэдгээ л яруу үзүүлчихэж байгаа юм нөгөө талдаа. Бичүүлсэн, бичсэний үнэ цэнийн асар том ялгаа нь энэ юм даа! Дээхнэ үед хана сонсож байгаа гэдэг байсан юм гэсэн, одоо хажуудах чинь, анд чинь бичиж байх вий… Муухай жишиг. Монгол хүний суурь мөн чанар өөрчлөгдөн буйд санаа зовлоо! Эзэн Чингис хаан, эзнээ алаад толгойг нь авчирсан хүнийг урамшуулах бус өөрийг нь хороосон байдаг. Алийг нь барьвал дээр юм бол доо… Түмний мэргэн ухаан дэнслэх биз ээ” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Эх сурвалж http://www.info.mn


П.Анужин: Дээхнэ үед хана сонсож байгаа гэдэг байсан юм гэсэн, одоо анд чинь бичиж байх вий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.