Та хоёрын амьдрал юун дээр тогтдог вэ?

10563158_912059795503842_7042575329761061416_n

Олонхи хүмүүс бидний амьдрал хайр дээр тогтдог гэж хэлдэг. Харин таны амьдрал чухам юун дээр тогтдог вэ. Бүрэн дүүрэн хариулт олохгүй байгаа бол, эсвэл өөрийнхөө бодолд эргэлзэж байгаа бол доорхи асуултуудад хариулаад үз. Тэгэхдээ эхнэр, нөхөр хоёр тус тусдаа асуултад хариулаарай.

  • 1. Тэр миний санаа бодлыг байнга сонсдог.
  • 2. Тэр намайг бүрэн ойлгодог.
  • 3. Намайг үл тоосон байдал гаргадаггүй.
  • 4. Бид бие биеэ үргэлж сонсдог.
  • 5. Нэгнийхээ санаа бодлыг хүндэтгэдэг.
  • 6. Тэр надад байнга анхаарал, халамж тавьдаг гэж би боддог.
  • 7. Миний хэлсэн үг түүний хувьд үнэ цэнтэй байдаг.
  • 8. Бидний гаргасан шийдвэрт миний санаа чухал үүрэгтэй байдаг.
  • 9. Бидний харилцаа маш их хайр дээр тулгуурласан.
  • 10. Бид бие биеэ үнэн сэтгэлээсээ сонирхдог.
  • 11. Би түүнтэй байнга хамт байх дуртай.
  • 12. Бид маш сайн анд найзууд шиг л байдаг.
  • 13. Бид хүнд хэцүү үед ч ойлголцож чадна.
  • 14. Тэр миний үзэл бодол маш анхааралтай ханддаг.
  • 15. Хань маань намайг дур булаам гэж үздэг.
  • 16. Надад үргэлж халуун дотноор ханддаг.
  • 17. Би өөрийгөө түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж боддог.
  • 18. Тэр намайг биширдэг.

Хариулт
Хэрвээ та хоёр тус, тусдаа долоогоос цөөн удаа “тийм” гэж хариулсан бол та хоёрын амьдрал хайр, хүндэтгэлээр хомс байгаагийн илрэл. Иймээс хэрэв харилцаагаа хадгалахыг хүсч байвал та хоёр бие биедээ илүү анхаарал тавих хэрэгтэй болжээ.


Та хоёрын амьдрал юун дээр тогтдог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.