Би чамд хайртай, яг найз шиг …

35

Та хоёр бие биенээ маш сайн ойлгодог, бас хамтдаа цагийг өнгөрөөдөг. Гэвч тэр эцсийн бүлэгт “ Би чамд хайртай, жирийн найз шиг” гэж хэлэхийн цагт чи хаана явж байснаа мэднэ.

Яагаад тэр ингэж хэлэв? 
Үнэхээр тэр чамайг эмэгтэй хүн гэж хэзээ ч бодож байсангүй гэж үү? Гэвч ямар ч нэмэр байхгүй юу ч хийсэн гэсэн чи оройтсон байх болно. Хэдийн гал тэрэг ирээд явчихсан, харин чи андуураад өөр гал тэргэнд суучихсан хаа хүрэх гэж яваагаа ч мэдэлгүй зорчиж байснаа олж мэднэ. Бүх зүйл чимээгүй найз нөхдийн харилцаанаас илүү гарахгүй өнгөрнө гэж үү?

Асуудал анх та хоёрыг танилцсан тэр мөчөөс л бий болсон.
Анхнаасаа л та хоёрын харьцаа анд нөхдийн холбоо байсан. Жишээлбэл: тэр хэн нэгэн бүсгүйд хаягдчихсан байсан учир дахиж хэнийг ч хайрын харцаар харахыг хүсэхгүй байсан үе. Харин чи түүнд тухайн үед дотны зөвлөгч, итгэлтэй анд байж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйч нь байсан. Түүнийг бүтэлгүй дурлалын аялалаас нь хөндийрүүлж эргээд хэвийн энгийн амьдралд шилжихэд нь тусалж байсан аж. Маш ховор тохиолдолд асуудал чамд ашигтайгаар сайхан төгсөнө. Гэвч тааламжгүй зүйлд бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Хэзээ нэгэн цагт тэр хэн нэгэн охинд дахин сэтгэл алдарна шүү дээ. Тэр нь чи биш өөр хүн байж болно гэдгийг санаж байх хэрэгтэй.

Чи өөрийгөө яг л эр хүн шиг авч явдаг.
Чи түүнтэй яг л үе тэнгийнх нь эрчүүд шиг харьцдаг. Анхнаасаа л тийм байсан. Хамтдаа гадуур гарч бас голд сэлж, нууцаа ярилцана. Та хоёрын харьцаанд ямар ч романтик зүйл байдаггүй. Чи түүний дэргэд нүүрээ будаагүй байхаасаа хэзээ ч ичиж байгаагүй бас тэр чамаас юугаа ч нуудаггүй. Та хоёрын хувьд хориотой сэдэв гэж үгүй. Ийм үед чамд найдвар улам л бага байх болно. Иймээс чи өөрийн сэтгэл зүрхийг булшилж түүний хувьд хэзээд итгэлтэй бас хөгжилтэй андын холбоогоо хадгалж үлдэх эсвэл сэтгэл зүрхээ илэрхийлж найзын холбоогоо таслах гэсэн хоёрхон л сонголт бий.

Yнэн хэрэгтээ гол буруутан нь зөвхөн чи! 
Учир нь чи анхнаасаа л түүнтэй харьцахдаа өөрийн хэм хэмжээг тогтоогүйгээр барахгүй түүнд би эмэгтэй хүн шүү гэдгийг ч сануулсангүй.
Чи хангалттай цаг өнгөрсөн бас цаг нь болсон гэж үзээд өөрийгөө түүнд өөр өнцөгөөс олж харахыг санал болгож болох юм. Гэвч тэр чамд “би чамайг найз шигээ хайрладаг” гэж хэлсэн л бол бүх зүйл дууссан чамд ямар ч сонголт үлдээгүй гэж бодож болно. Энэ нь үнэхээр тэр чамайг найз нөхрийн хувьд л хайрладаг болохыг товч бөгөөд тодорхой хэлж буй хэрэг юм. Итгэхээс өөр арга үгүй.

Маш ховор тохиолдол дараахи нөхцөл байдал бий болдог. 
Хэрвээ тэр нөхөрлөл хайр дурлалаас илүү бат бөх, итгэлтэй гэж үзэх хангалттай туршлагатай нэгэн бол тэр чамайг сонгож болох юм. Магадгүй түүнд нөхөрлөл хэзээ ч зовлон шаналгаа авчирдаггүй мэт санагдаж үргэлж найз нөхөд байж чадвал сэтгэлийн зовлонгүй амар амгалан байж болох мэт санаж байж болно. Ийм хүнтэй учирвал чи урьдчилан хэлж тааварлахын аргагүй харьцааг бий болгож чадна. Түүнийг эзэмших бололцоотой. Yнэндээ ч уг нь хайр дурлалын холбооноос илүү найз нөхөрлөлөөс үүссэн харьцаа илүү бат бөх байж чаддаг юм.

Асуудлыг өөрчлөх 5 арга

  • 1. Түүнтэй ярилц. Түүний хувьд яагаад эмэгтэй хүний хувьд биш харин найз нөхрийн хувьд таалагдаж буйг олж мэд.
  • 2. Магадгүй тэр чамайг хамгийн сайн хүн бас хамгийн сайн өөрийг нь ойлгож харьцаж чаддаг харьцахад хялбар нэгэн гэж бодож байж болох юм. Тэгвэл түүнд эмэгтэй найзтай байх нэг давуу тал байдаг нь тэд ч бас үнсэлцэж үзэхийг хүсдэг явдал гэж хэлээд үз.
  • 3. Түүнтэй ам муруйж бас шар айраг хамт уудгаа боль. Чи чинь эмэгтэй хүн шүү дээ!
  • 4. Найз нөхдийнхөө төрсөн өдөр, үдэшлэг дээр жинсэн өмд биш харин даашинз өмсөж бай. Мөн түүнийг бүжгэнд урь.
  • 5. Түүнээс бусад найз хөвгүүдтэйгээ танилцуулахыг гуй. Магадгүй чамд хэн нэгэн хөвгүүн хэрэгтэй байж болно. Гэхдээ тэр биш.

Нөхөрлөл +…

  • Өөрөө өөрөөрөө үлд. Ингэж чадвал чи цорын ганц итгэлтэй бас үнэнч анд нь байж чадна.
  • Түүний дэргэд уйлж болно. Гэвч тэр хүйтэн хөндий хоолойгоор “ тайвширсан хойноо намайг хаанаас олохоо мэднэ биз дээ “ гэж хэлэхгүй ч тэр айхгүй.
  • Одоогийн байгаа найз залуу чинь чамайг ирээдүйн найз залуутай чинь танилцуулж байж болно.
  • Хайртай хосууд салдаг, харин найз нөхөд үгүй. Та хоёр үргэлж хамтдаа байх болно.
  • Чамд түүнийг гэртээ хүлээн авах бас тэднийд зочлох тааламжтай байх болно.

Би чамд хайртай, яг найз шиг …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.