Викториа Секрет шоуны сахиусан тэнгэрүүдийн гоо сайхны нууцаас

Дэлхийн хамгийн чансаа өндөр загварын шоуны нэг Викториа Секрет шоу жил бүр хүрээгээ тэлсээр байна. Тус шоуны загвар өмсөгчдийг тайзнаас хараад бишрэхгүй байхын аргагүй сайхан бүсгүйчүүд байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн Виктори Секрет шоу зөвхөн АНУ-д бус дэлхийн бусад орнуудад зохиогдохоор болжээ. Харин тус шоуны хамгийн гол чимэг моделиудын бие галбир, гоо сайхныг дурдахгүй байхын аргагүй. Тэд шоунд оролцохоос нэг жилийн өмнөөс өөрсдийн бие галбирыг бэлддэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Викториа Секрет бренд бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд жилийн орлого нь дунджаар зургаан сая ам долларын цэвэр ашигтай ажилладаг гэнэ. Иймээс дэлхийн олон сая бүсгүйчүүдийн хайрыг татсан Викториа Секретийн моделудын гоо сайхын нууцаас хамтдаа хуваалцъя.
Адрина Лима
Image result for adriana lima victoria secret
Адрина Лима бол тус шоуны нүүр царай билээ. Загварын тайзнаа 10 жил тасралтгүй ажиллаж байгаа сахиусан тэнгэр юм. Тэрэр бүсгүйчүүдэд зориулан ус сайн ууж байх хэрэгтэй. Ус бол биед хамгийн чухал. Гоо сайхан гэдэг дотоод гадаад хоёул сайхан байж төгс төгөлдөр оршдог. Үүнээс гадна өдөр бүр хоолоо сойхгүйгээр дасгал хөдөлгөөн тууштай хйиж бай. Эцэст нь Авакода жимсийг санал болгомоор байна” гэв.
Бенхати Прислу
Image result for adam levine's wife victoria's secret model
Түүнийг Мароон 5 хамтлагийн гоцлол дуучны найз бүсгүй гэдгээр нь хүн бүхэн мэддэг. Тэрээр бүсгүйчүүдэд хандан “Миний хувьд чийгшүүлэгч цацлагыг байнга хажуудаа авч явдаг. Амар байдаг юм л даа хүссэн үедээ гаргаж ирээд л цацчихна жижиг авсаархан болохоор  хаана ч аваад явчихна. Нөгөөтээгүүр уг чийгшүүлэгч нь таны нүүрний будагтай ямар нэгэн байдлаар харшилдаггүй юм байна лээ. Тиймдээ ч санаа зовох зүйлгүй хэрэглэж болдог нь ихээр таалагдсан шүү” гэв.
Эльза Хоск
Image result for Эльза Хоск
“Нүүрнийхээ будгийг үргэлж арилгаж бай. Хэзээ ч будагтайгаа унтаж болохгүй гэдгийг сайтар анхаарч явах хэрэгтэй. Бидний хувьд бол ажлын шаардлагаар нүүрээ байнга л буддаг. Будах будахдаа маш их хэмжээгээр будаж хурц гэрэлний өөдөөс олон цаг ширтэж зураг авахуулах хэрэг гардаг тиймдээ ч арьс маань гэмтэж тэнцвэрт байдлаа алдах тохиолдол нэлээдгүй гардаг. Тийм болохоор миний та бүхэнд өгөх зөвлөгөө гэвэл онцын шаардлагагүй бол нүүрээ битгий их будаж бай нөгөөтээгүүр  хэчнээн ядарч байсан ч будгаа заавал арилгаж унтаж байгаарай.”

Викториа Секрет шоуны сахиусан тэнгэрүүдийн гоо сайхны нууцаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.