Кайли Женнер реалити шоугаа гаргахаар бэлтгэж байна

Kylie-Jenner-main-in-sheer-bra

Өсвөр насны охидыг байлдан дагуулсан 19 настай Кайли Женнер бол Ким Кардашианы хамгийн отгон дүү юм. Тэрээр бизнесийн салбарт өөрийн нэрийн гоо сайхны Kylie нэртэй бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан. Кайли бусад эгч дүүсээс ялгаатай нь хамгийн бага хэл аманд өртдөг бөгөөд бүх зүйлээ төлөвлөсний дагуу хийдэг давуу талтай. Тэгвэл энэ зунаас Кайли өөрийн гэсэн нэвтрүүлгээ гаргах болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй шоу нэвтрүүлгийнхээ талаар ярихдаа ” Өнгөрсөн жил миний хувьд маш гайхалтай жил байлаа. Тийм дээ ч өөрийнхөө амьдралыг үзэгчидтэйгээ харуулахыг зорьсон юм” гэв. Мөн сонирхуулахад Ким Кардашианы реалити шоу жил ирэх тусам үзэгчдээ алдсаар байгаа юм. Үзэгчид Ким Кардашианы амьдралаас уйдаж түүнийг хөгшрөх тусам нэвтрүүлэг үзэх сонирхол буурч байгаа аж.


Кайли Женнер реалити шоугаа гаргахаар бэлтгэж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.