Дуучин бүсгүй өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт ихэр хүүхдүүдээ төрүүлэхээр Беверли Хилссээс, Лос Анжелес хотын эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг бид хүргэж байсан билээ. Тэгвэл Бейонсе энэ сарын 17-ны орой ихэр хүүхдүүдээ өлгийдөн авсан байна. Дуучин бүсгүй өөрийн жирэмсэн болсноо өнгөрсөн хоёрдугаар сард зарласан юм. Давхар давхар баяр гэгчээр үүнтэй зэрэгцэн түүний нөхөр 47 настай реппер Jay Z буюу Шон Картер ихэр хүүхдүүдээ хүлээж байгаагаа зарласан юм.
PAPARATSI.MN