Үрчлээ үүсгэгч элсэн чихэрнээс татгалз
Та хэт их элсэн чихэр хэрэглэж байна уу? Хэрэглээгээ хянах зайлшгүй шаардлага танд байна. Өдөрт хамгийн ихдээ 6 ба түүнээс доош цайны халбага элсэн чихэр болон ийм хэмжээний чихэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Элсэн чихэр арьсыг үрэвсүүлэх, коллаген ба эластины боловсруулалтыг бууруулах шинж чанартай бөгөөд энэ нь үрчлээ үүсэхэд хүргэдэг байна. Зөв хооллолт яг арьсаа зөв арчлахтай адил маш чухал гэдгийг бүү мартаарай. Бидний зуршил гэмээр байнга хэрэглэдэг кофе, кола зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг элсэн чихэр таны арьсаны дайсан гэдгийг бас санаарай.
Чийг бас дахин чийг
Бэлгийн бойжилт эхэлсний дараагаар эмэгтэй хүний бие арьсыг хуурайшуулдаг прогестерон хэмээх дааврыг ялгаруулж эхэлдэг байна. Тиймээс арьсаа хэдий чинээ эрт чигшүүлнэ тэр хэмжээгээр үрчлээтэх цаг хол байна гэсэн үг. Энэ нь арьс хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм. Амин хүчил, антиоксидант, эрдэс бодис ба аминдэм агуулсан чийгшүүлэгч өдрийн тос нь дээрх шинж тэмдэгтэй тэмцэх гол “зэвсэг” гэнэ. Чийгшүүлэгч таны арьсанд хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаарай. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны эмэгтэйчүүдийн арьс цаг ямагт чийг “хүсч” байдаг аж.
Шорвог хоолноос зайгаа барь
Шөнө олон цаг сууж ажил хийх эсвэл үүр цайтал үдэшлэг дээр унтаж байх цагаа өнгөрөөдөг бүсгүйүүдийн доод зовхи хавантах магадлал тун өндөр гэнэ. Мөн та шорвог хоол иддэг, ус уух цагаа ойртуулахгүй бол доод зовхи хавагнаж нүдний орчмын зөөлөн арьс үүнд өртөж үрчлээ үүсэх гол шалтгаан болдог байна.
“Унтамхай” бүсгүйчүүд сайхан арьстай байдаг уу?
Чиний арьс жигд бус өнгөтэй болж, нүх сүв нь томорч, гундаж байна уу? Энэ нь стресс болон дутуу нойрны нөлөөнөөс үүдсэн кортизол дааврын үр дүн аж. Энэхүү даавар нь арьсанд үрэвсэл болон янз бүрийн гажиг үүсгэж, биеийн нөхөн төлжих чадварыг саармагжуулдаг байна. Хэрвээ чи дутуу нойртой явдаг бол наснаасаа овортой харагдах нь байна шүү. Хамгийн багадаа 8 цаг унтах гоо сайхны алтан дүрэм байдгийг санахад илүүдэхгүй. Хэрвээ таны арьс маш ихээр нөсөөтөж байгаа нь дааврын өөрчлөлт болон нарны хорт туяанаас үүдэж хэрэг гэнэ. Үүнд С аминдэм эсвэл гидрохинон агуулсан бүтээгдэхүүн тус болно шүү.