Төрсний дараах өөрчлөлтүүд

5dsk930fl8qnpop2o8kpa4sjd3
Хүүхэд төрүүлнэ гэдэг төвөгтэй асуудал гэдгийг бүгд мэднэ.Хүүхдээ гэдсэндээ тээнэ дараа нь гар дээрээ ямарч гарын авлага,зааваргүйгээр шууд ээж болчихно.Үүнээс гадна төрсний дараа биеэ арчлах шаардлага гардаг.Тиймээс та бүхэндээ төрсний дараах бие организмд гардаг өөрчлөлтүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Төрсний дараах сарын тэмдэгийн өөрчлөлт

Төрсний дараа ихэнх тохиолдолд сарын тэмдэг өмнөхийг бодвол өвдөлттэй, их хэмжээгээр ирдэг. Сарын тэмдгийн өмнөх синдром  илрэх нь ихэсч сэтгэлээр амархан унаж, уйламтгай болох, хөх, толгой өвдөх,нойр муутай болох шинж тэмдэгүүд илэрнэ.Төрсний дараа эмэгтэй хүний бие организмын бүх систем бүрэн сэргэж, сав нь буцаад хэвийн байдалдаа орсны дараа сарын тэмдгийн мөчлөг тогтворжино.

 

Төрсний дараах бэлгийн харьцаа

Төрсний дараа гэр бүлийн  бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний дараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.

Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахин цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.Бэлгийн харьцаанд орж эхлэхэд бэлэн болсон гэдгээ эмэгтэй хүн өөрөө мэдрэх ёстой.

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

– Төрсний дараа, ялангуяа эхний 7-10 хоногт төрөх замын бичил урагдалт, шарх эдгэрэх, оёдол тавьсан бол ёодлыг авах хүртэл бие зассаны дараа болон өглөө босоод, орой унтахын өмнө бэлэг эрхтэнээ угааж байхыг хичээх хэрэгтэй.

– Урьдчилан сайтар угааж цэвэрлэсэн гараар, цавинаас хошного руу гэсэн чигт бүлэн усаар угаана. Угааж байгаа усыг ийм чиглэлд урсгаснаар шулуун гэдэснээс элдэв халдвар үтрээ рүү орохоос сэргийлж өгдөг. Бэлэг эрхтэнийг угаахаас өмнө ба дараа нь сайтар угаана.
– Бэлэг эрхтэнийг угаахдаа эхлээд умдаг ба бэлгийн их уруулын хэсгийг угаагаад дараа нь гуяны дотор талыг угааж, хамгийн сүүлд нь хошногоны орчмыг угаана. Усыг үтрээ рүү гүн урсан оруулалгүйгээр урдааснь арагш чигт урсгана, шүршинэ. Усыг үтрээ рүү гүн оруулбал халдвар орохоос хамгаалах үүрэгтэй үтрээний хэрэгтэй бактериуд урсаж, зайлуулагдах аюултай тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
– Угаадаг алчуур, угаадаг хөөс зэргийг ашиглах ямар ч хэрэгцээ байхгүй. Учир нь эдгээрийг ашиглан угаах үед бичил язралт үүсч халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.
– Угаасны дараагаар салтааны арьсыг эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зориулалттай цэвэр алчуураар арчина. Алчуурыг өдөр болгон сайтар цэвэрлэн угааж байх хэрэгтэй. Нэг удаагийн алчуур ашиглаж болно. Арчих хөдөлгөөн нь угаах хөдөлгөөнтэй адилаар урдаас арагш гэсэн чиглэлд явна.


Төрсний дараах өөрчлөлтүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.