Э.Одгэрэл сүлжээний бизнест хүч үзэх үү?

5hla84q8ld4g9tj4q1qt5ivutm_b

Муу нэртэй луу данстай “Орифлэйм” төдийгөөс өдий хүртэл бизнес нь тасралтгүй дампууралгүй явсаар байна. Бүр хямралын үе ч энэ бизнесийнхэнд нөлөөлөхгүй байгаа бололтой. “Орифлэйм”-чид муулсан хүмүүсээ үл тоон бүр ч гоё Монгол одуудыг нүүр царайгаараа ажиллуулж рейтингээ өсгөж байгаа. Дуучин Б.Амархүү, гэргий О.Ариунзулын хамт, мисс Ч.Содтуяа нар энэ брэндийн албан ёсны нүүр царай болж каталог дээр нь зураг нь гарсан. Тэгвэл яг одоогоор топ Э.Одгэрэл тус брэндийн нүүр царай болоод байгаа. Томоохон брэндийн реклам л биш бол эс тоглодог хатагтай толгой эргэм мөнгөн дүнтэй санал авсан болоод тоглосон биз. Мөнгө ихтэй газрын ажилчид хүртэл сайхан ааштай, уур амьсгал аятайхан байдаг тул Орифлэймчид эрхэм хатагтайг уур амьсгалаараа татаж байгаа бололтой. Топ модель маань гадаадад болж байгаа хурал зөвлөгөөн уулзалтанд нь тун идэвхитэй явж харагдана лээ.

Уг нь Э.Одгэрэл Орифлэйм зарж захирал цолонд хүрье гэвэл тун хялбар асуудал. Юу ч ярихгүй бүтээгдэхүүнээ бариад нэг өдөр гудамжинд зогсоход л урт дараалал үүснэ шүү дээ. Энэ давуу талаа бүсгүй мэдэрсэн ч юм уу номын дууг нь сонсож ногоотой шөлийг нь идэж явна. Оюутнууд, ажилгүй нийгмийн эмзэг давхаргынхан, тэтгэврийн хөгшчүүдээр багаа бүрдүүлж анхны гараагаа эхэлсэн “Орифлэйм” эцэст нь одууд, хамгийн дээд давхаргын хүмүүсээр бүл нэмэх байж. Э.Одгэрэл “Орифлэйм” зарвал жинхнээсээ бурзайна гэж бүр одооноос хэрхэн түүнтэй өрсөлдөх талаар хүмүүс тэр хавьдаа тактик зохиож эхэлсэн гэнэ шүү. Хэнбугай ч байсан барахгүй хүчтэй өрсөлдөгчтэй туллаа даа. Э.Одгэрэл ер нь өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй нь залхуудаа биш бусдад боломж олгох гээд зай тавьж өгч байсан хэрэг байх нь. Үүнээс том буян гэж юу байх вэ. Бусдын талхыг булаагаагүй учраас түүнийг хүмүүс салбарынхан дотроос нь арай элгэмсүү нүдээр хардаг байх л даа.

Д.Сэргэлэн

grandnews.mn


Э.Одгэрэл сүлжээний бизнест хүч үзэх үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.