Гэртээ зайрмаг хийж идэцгээе

Зуны халуун өдрүүдэд гэртээ хүйтэн зайрмаг хийж идэцгээе. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.
Орц:
Элсэн чихэр – 2 стакан
Сүү- 1литр
Масло- 100 гр
Крахмал- 1
Өндөгний шар- 5ш
Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийгээд  сайтар хутгана. Маслотой сүүн дээрээ бэлтгэсэн өндөгний шар, элсэн чихэр, крахмалын холимогоо бага багаар нэмээд сайтар хутга. Дараа нь буцалгаад хөртөл нь дахин хутга. Ингээд хэвэнд цутгахад бэлэн боллоо. Өөрийн сонгосон зайрмагны хэвэндээ хийгээд хөргөгчиндөө хөлдөөгөөрэй.
Image result for ice cream

 

 

Гадил жимстэй зайрмаг

Орц:

2 аяга крем /кремний шингэн бэлдэц/
2 аяга сүү
2 цайны халбага ваниллины охь
½ аяга элсэн чихэр
3 ширхэг гадил жимс

Хэрэглэгдэх зүйл:
Холигч /блендер/

Image result for ice cream

Хийх арга:
1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ.
2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэн чихэрээ хийнэ.
3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө.
4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дараа олгоно.

Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөн та гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм. Орцонд энэ мэтчилэн шоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай.


Гэртээ зайрмаг хийж идэцгээе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.