Сексийн долоон дайсан

sex-positions-main

Секс бол урлаг юм. Та сексийн амьдралаа өдөр тутам л хийж байдаг ажлуудынхаа нэг уйтгартай хэсэг болгочихгүйн тулд сексийн дайснууд юу байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

1. Хачирхалтай нь энэ дайсан таны “толгой” байдаг.
Үнэндээ яг толгой ч биш л дээ. Харин бидний өөрсдөө бий болгож толгойндоо чихэж оруулсан тэр үзэл бодол, хаалт, хязгаарлалтуудыг хэлж байгаа юм. Хүн сексийн үед ямар ч сонин хачин зүйлийг бодож олж болно шүү дээ. Хамгийн гол нь тэр уран сэтгэмж нь хос хоёрт аль алинд нь таашаал өгч байх ёстой юм.

2. Согтууруулах ундаа
Ялангуяа их хэмжээгээр хэрэглэвэл энэ маш том дайсан шүү. Шар айрагны хорхойтнуудын дунд бэлгийн сулралтай хүн тун ч олон байдаг. Судалгаа хийж үзсэн эрдэмтэд тун гунигтай дүгнэлтэнд хүрчээ. Сексийн хувьд огт таашаал авдаггүй эмэгтэйчүүдийн ихэнх нь архичин, согтууруулах ундаанд автсан, хэт дуртай хүмүүсийн эхнэрүүд байдаг байна. Удаан хугацааны турш сексээс таашаал авч чадалгүй үлдсэн сэтгэл ханамжгүй байдал нь хуримтлагдаар гадагш илрэхдээ сэтгэл санааны хямрал, бухимдал, бүр сэтгэцийн эмгэг болж илэрдэг байна. Хэрвээ долоо хоногт тогтмол нэг удаа согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг бол гэр бүлд сексийн хямрал зайлшгүй эхэлдэг байна. Түүнээс гадна шар айрганд бүсгүй хүний даавар гэгдэх эстроген ихээр агуулагддаг. Эстроген нь гуя, бөгс, бэлхүүс хэсгээр таргалуулж, өөхлүүлдэг.

3. Тамхи
Тамхи их татах нь судасны хатуурал, бөглөрөл үүсгэдэг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл эр хүний хүч, бахархлын илэрхийлэл болох чухал эрхтний судаснуудаар цус яг хэрэгтэй үед гүйж чадахаа больчихдог нь яг үүнтэй шууд холбоотой юм шүү дээ. Бэлгийн сулралтай эрчүүдийн 87% нь архаг тамхичид байдаг. Энэ бол хэн нэг нь зүгээр хэлчихсэн юм биш. Энэ бол олон жилийн, шинэ ухаанаар батлагдаж нотлогдсон баримт юм шүү. Тамхи эмэгтэйчүүдэд ч яг ижил нөлөө үзүүлдэг бөгөөд тамхичин эмэгтэйчүүдийн мэдрэмж эрс мууддаг байна.

4. Кофе 
Кофег хэтрүүлэн хэрэглэх нь судасны хатуурал, нарийсал үүсгэдэг. Үүний үр дүн нь үрийн шингэнээ эрт алдах явдал болдог. Харин хэт их кофе уудаг эмэгтэйчүүдийн хувьд зүрхний цохилтын хэт алдагдах, хэт түргэсэх байдлаар илэрнэ.

5. Эм
Эм бол эм шүү дээ. Эм аль нэг өвчилсөн эрхтнийг эмчилдэг ч нөгөөг нь гэмтээж байдаг. Эрчүүдийн хувьд цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчний эмийг нэн болгоомжтой хэрэглэх нь чухал. Харин эмэгтэйчүүд элдэв төрлийн антибиотикийг тун болгоомжтой уух хэрэгтэй. Антибиотик нь эмэгтэй хүний бие махбодын дотоод зохицолдолгоог устгадаг.
Мөн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны хямрал, түүнийг дарахаар тайвшруулах эм бэлдмэлийг ихээр хэрэглэх нь сексийн дур хүслийг ихээр бууруулдаг байна.

6. Cексийг хэт амьдралын механик хэвшил болгох.
Хэрвээ та спортоор хичээллэдэгтэйгээ адилаар сексийг тодорхой өдөр, цагт хийдэг механик ажил болговол энэ нь сэтгэл санаандаа таашаал эдлүүлэх биш жирийн нэг ажил болж хувирдаг. Тийм болохоор зүгээр л дандаа хийдэг юмаа хиймээргүй санагдаад л хийхээ больчихож болно шүү дээ.

7. Таргалалт
Хэдийгээр таргалалт 7-р байрт бичигдсэн боловч жинхэнэ утгаараа “зэвүүн” дайсан шүү.
Учир нь таргалалт сексийн амьдралд огцом нөлөөлөхгүй, харин үл анзаарагдам байдлаар, тогтмол, байнга, бага багаар нөлөөлж байдаг юм. Биед хэдий их өөхөн давхарга үүснэ, тэр их өөхийг тээж явах гэж биемахбод төдийчинээгээр их хүч чадал зарцуулдаг. Дэлгүүрээс хүнс авах, шатаар өгсөх, гэрийн ажил хийх, албан ажлаа гүйцэтгэхийн тулд явах хэрэгтэй болноо доо? Ингэж хүнд биеийг тээж явах нь маш хэцүү санагдаж эхэлдэг. Түүнтэй адил секс хийх нь физиологийн маш хэцүү ажил мэт санагдаж халширсаар байгаад “дуусаа” гэсэн үг.


Сексийн долоон дайсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.