Хүнийг худлаа ярьж байгааг нь мэдэх олон шинж тэмдэг байдаг. Туршлагагүй худалчид доорхи шинж тэмдгүүдээс хэд хэдэн нь илэрнэ, харин худлаа ярьж сурсан нөхрөөс бол ядаж л ганц хоёр нь илрэх вий. Худал ярьж байгаа хүний шинж тэмдгүүдийг мэддэг байх нь хувийн амьдралд ч, ажил албанд ч хэрэг болох нь дамжиггүй.
Доорхи шинж тэмдгүүдийг тогтоож аваарай.
1. ”Но” – той хүний сэтгэлийн хөдөлгөөн болоод бусад реакц удааширалтай байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө шууд илэрхийлж чадахгүй гацаж байснаа нэлээд давалгаатай эхэлнэ. Тэгээд гэв гэнэт зогсооно. Жишээ нь, шууд инээхгүй гацсанаа учиргүй чангааар хөхрөх, гэнэт инээхээ болих. Эсвэл “Та их сайн ажилласан байна” гэж худлаа манжилж байгаа хүн өөрийнхөө юу хэлснээ ухаарсныхаа дараа л инээмсэглэнэ. Үнэн ярьж байгаа хүний үг, эмоци хоёр бол давхцаж байдаг.
2. Ярьж байгаа үг, нүүрний хувирал хоёр нь нийцэхгүй байх.
3. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ бүтэн нүүрээрээ биш, зөвхөн нэг хэсгийг нь л хөдөлгөх. Жишээ нь, зөвхөн уруулаа хөдөлгөн “инээмсэглэх”
4. Худлаа ярьж байгаа хүн аль болох бага зай эзлэх гэж тэмүүлдэг: хоёр гараа биедээ наан, нэг хөлөө нөгөөдөө хүргэн зогсоно.
5. Харцаа буруулна.
6. Хамар чих зэрэгтээ гараараа байн байн хүрнэ. Зүрхэн тус газраа алгаараа дарна.
7. Ярианы явцад дайрах бус “хамгаалах тактик” барина.
8. Бие , эсвэл толгойгоо таны эсрэг зүг рүү эргүүлэхийг эрмэлзэнэ.
9. Өөрийгөө танаас ямар нэгэн объектоор тусгаарлаж нэгэн халхавчинд орохыг өөрийн эрхгүй хүснэ.
10. Таны асууж байгаа асуултын үгнүүдээр хариулна. “Чи тэр, хоёр давхрын айлын цонхыг хагалсан уу?” – гэж асуухад “Би хоёр давхрын айлын цонхыг хагалаагүй” гэх жишээтэй.
11.Таны асуултанд тодорхой хариулахгүй янз бүрээр ойлгож болохоор бөөрөнхий хариу өгнө.
12. Хэрэгцээнээс их, элдэв илүү деталь нэмж ярина. Яагаад гэвэл ярианд пауз үүсэхээр худлаа ярьж байгаа хүнд их эвгүй байдаг учраас яриад л байхыг боддог.
13. Худлаа ярьж байгаа хүн зарим биеийн төлөөний үгийг орхигдуулан нэг өнгөөр ярих нь элбэг.
14. Зөөлөн тайвнаар ярьж байгаа мөртөө дүрмийн алдаатай, буруу зөрүү ярина.
15. Худлаа ярьж байна даа гэж санагдвал ярианы сэдвийг өөрчлөөд үз. Хэрэв цаад хүн чинь үнэхээрийн танд худлаа ярьж байгаа бол ярианы сэдвийг дуртайяа өөрчилж тайвширсан байдалтай болоод ирнэ.
16. Худал ярьж байгаа хүн сэдвийг өөрчлөх зорилгоор ёжлол, хошигнолыг хэрэглээд эхлэнэ.