Эрчүүдтэй танилцахдаа …

9c67d2ebf6f5b0d5big

Шинжлэх ухааны хувьд хайр сэтгэл бол аль хэдийн оньсого байхаа болиод байгаа билээ. Бидний бүхий л мэдрэмжүүд жам ёсны химийн процессүүдийн үр дүн юм хэмээн эрдэмтэд батлаж байгаа. Тийм болохоор мэдрэмжүүдээ удирдаж болно гэсэн үг.

Шинжлэх ухааны ололт болон үе үеийн туршлага дээр тулгуурлан хүссэн эрээ хэрхэн өөрийн болгож болох тухай английн сэтгэл судлаач Эндрю Триз саяхан гаргасан шинэ номондоо бичжээ. Түүний бүтээлээс цөөн хэдэн сонирхолтой зөвөлгөөг хүргэе.

Олон судалгааны үр дүнгээс харвал, эрчүүдийн дийлэнх нь өөрөө түрүүлж эрчүүд рүү хандан танилцдаг эмэгтэйчүүдэд дургүй байдаг байна. Ялангуяа “өөрийг чинь дайлая”, эсвэл “хундага өргөе” гэсэн санал тавьж байгаа эмэгтэйчүүдийг “үздэггүй” гэнэ. Тиймээс өөрт тань таалагдаад байгаа эрийг түрүүлж дугаруулан танилцахын тулд бие сэтгэлийн хэлийг мэдэж ашиглаж байх хэрэгтэй. Жишээ нь харц тулгарахаараа нүд рүү нь хэсэг ширтсэнээ инээмсэглэх. Аль 1984 онд хийгдсэн судалгаагаар эрчүүд эмэгтэй хүнтэй өөрөө л танилцахыг хүсдэг, гэхдээ цаад эмэгтэй нь танилцахад дургүй байхгүй гэдэгт 100% итгэлтэй байгаа тохиолдолд л танилцах алхамыг хийдэг ажээ. Байдал иймээс, танилцахад татгалзахгүй гэдгээ хүүхэн хүний заль гарган илэрхийлэх хэрэгтэй . Түүн рүү хэдий олон удаа санамсаргүй харсан мэт харан, харц тулгарахаараа харцаа буруулахгүйгээр инээмсэглэнэв – төдий чинээ хүссэнээ биелүүлэх боломж нэмэгдэнэ. 84 онд хийгдсэн судалгаагаар эрчүүдийн 60% нь дээрх “урхинд” ордог аж. Тэр ч байтугай, эмэгтэйн бие сэтгэлийн хэл эрэгтэй хүнд гаднах байдлаас нь ч илүү нөлөөлдөг гэдгийг судлаач Моника Мур баталсан юм. Тэрээр танилцах клубд туршилт явуулахад оройг хамт үргэлжлүүлэх урилгыг царай зүс сайтай хүүхнүүд биш, харин “чимээгүй сигналыг” олон удаа дамжуулж байсан хүүхнүүд хүлээн авч байсан байна. Дунджаар нэг цагийн хугацаанд илгээсэн 35 харц – инээмсэглэл тутамд 4 танилцах хүсэл ирж байжээ.

Эндрю Тризийн баталж байгаагаар эр хүний дур сонирхлыг түүний эргэн тойронд байдаг хүүхнүүд бусад санамсаргүй танилцсан бүсгүйчүүдээс нь илүү татдаг гэнэ. Тэгэхээр бүсгүй та найз нөхөд, хамт ажилладаг эрчүүдээ анзаарч нэг хараарай, тэдэн дотор таны ирээдүйн хань, таныг нууцхан хайрлан явдаг хүн байж магад.

Хэрэв зэргэлдээ албан газрын, нэрийг нь ч та мэдэхгүй залуу танд таалагддаг бол мөн л дээрх “технологийн” дагуу ажиллаарай: түүнтэй аль болох олон “тааралдаж”, харц шидэн инээмсэглээрэй.

Хэрэв та нүүр амаа буддаггүй бол одоо ядаж уруулаа будаж байгаарай. Учир нь эмэгтэйн уруул хэдий чинээ тод байна – төдий чинээ үл таних эрчүүдэд сэтгэгдэл үлдээдэг юм. Энд эволюцийн хууль ажилладаг: амьтай бүхэн үр удмаа үлдээхийг хүсдэг учраас эрэгтэйчүүд өөрийн мэдэлгүй нөхөн үржихүйн тал дээр проблемгүй эмэгтэйг сонгодог, харин улаан уруул бол эмэгтэйн бэлгйн эрүүл мэндийг илтгэдэг нэгэн шинж тэмдэг.

Жеффри Миллерийн хийсэн судалгаагаар /АНУ, Нью – Мехикогийн Их Сургууль/, эмэгтэй хүн үр тогтолтонд бэлэн байгаа үедээ, өөрөө хэлбэл овуляцийн үедээ /өндгөн эс нь боловсрон гадагшлах үе/ эрчүүдийг маш хүчтэй татдаг нь батлагджээ. Энэ дүгнэлтийг Миллер тайчигч бүсгүйчүүдийн орлогыг судлах замаар гаргасан байна. Тайчигч бүсгүйчүүдийн орлого нь тэдний эрчүүдийн сэтгэлийг татах увидаснаас нь шууд хамаардаг. Миллерийн ажигласнаар, бүсгүйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ /үр тогтох магадлал хамгийн бага үе/ цагт 35 хүрэхгүй доллар л олж байсан бол сарын тэмдгийн циклийн дунд үед энэ тоо 47 болж өсч, харин овуляцийн үе эхлэхэд 65 – 70 доллар болж байжээ. Энэ нь эрчүүд өөрийн мэдэлгүйгээр овуляцийн шинж тэмдгүүдэд /хацар улайх, хөх томрох, царай нь “гэрэлтэх”, онцгой феромоны ялгарал/ шууд хөтлөгдөж байгаагийн илрэл хэмээн Жеффри Миллер үзэж байна.

Хүссэн залуу тань тантай танилцаад болзоонд урьсан бол анхны болзоон дээрээ хэрхэвч хийж болохгүй зүйлүүдийг анхаараарай. Англи улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон танилцах клуб эрэгтэйчүүдийн дунд санал асуулга явуулж анхны болзооны үеээр тэдний сэтгэлийг хамгийн их гутаадаг зүйлийг олж тогтоосон байна.

Санал асуулгад оролцогсдын 46% нь ресторанд хамт оройн зоог барьж байхдаа утсаараа яриад байдаг хүнд маш дургүй гэв.
41% нь рестораны үйлчлэгч, ажилтнуудтай маргасан, хэрүүл хийсэн бүсгүйтэй дахин уулзахгүй гэжээ.

26% нь өөрийнхөө тухай л яриад байгаа чалчаа хүнийг үзэн яддаг хэмээв.

30% нь өөрийнхөө экс нөхөр, найз залуугийнхаа тухай үг цухайлгасан хүүхэнтай харьцаагаа үүгээр дуусгах болно гэжээ.

45% нь анхны болзооны үеээр өөрийнхөө биеийн жин, зөв хооллолт, тураах дэглэм гэх мэтийн тухай ярьсан хүүхнийг болзоонд дахин урихгүй гэсэн байна.


Эрчүүдтэй танилцахдаа …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.